Танк, хуягтаар дэмжүүлсэн алан хядагчид Сирийн арми руу гэнэтийн дайралт хийжээ

Н.Мижидмаа
2019/12/19

Сирийн Идлибийн орчим Зайтун дүүргийн ойролцоох өндөрлөгт байрлаж байгаа Сирийн Засгийн газрын цэргийн эсрэг танк, хуягтаар зэвсэглэсэн зуу орчим зэвсэгт этгээдүүд дайрсан тухай Оросын зэвсэгт хүчний байгуулсан Сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх төвөөс мэдээлсэн байна. Дайралтад "ХайатТахрир аш-Шам", "Хуррас ад-Дин", "Сирийскаянациональнаяармия" гэж өөрсдийгөө нэрлэдэг зэвсэгт бүлэглэлийнхэн оролцсон байна.

Давшилт хоёр газраас зэрэг явагдсан аж. Эхнийх нь Таман суурины орчим хоёр танк, хуягтаар дэмжүүлсэн 40 орчим хүн дайрсан. Дараагийнх нь Зайтын тосгоны орчим 60 гаруй зэвсэглэсэн этгээд минийн талбайд гарц гарган чухал ач холбогдолтой өндөрлөгийг эзлэх гэж оролдсон байна.

Сирийн Засгийн газрын арми алан хядагчдын нэг танк, нэг хуягтыг устган бүх дайралтуудыг амжилттай няцаасан аж. Гэвч үүнээс төд удалгүй том калибрын зэвсэглэл ачсан жийп машинаар дэмжүүлсэн 200 гаруй зэвсэгт этгээд Идлиб мужийн Умм-ХалахильбаЗарзур тосгодын орчим Засгийн газрын байрлал руу дайрчээ. Сирийн армийнхан энэ дайралтыг ч амжилттай няцаасан байна.

Дайралтад оролцсон гэгдэж байгаа "Сирийскаянациональнаяармия" нэртэй зэвсэгт бүлэглэл нь Туркээс зэвсэг, техникийн дэмжлэг авдаг бөгөөд курдуудын эсрэг хийсэн "Энхийн булаг" ажиллагаанд Туркийн армийн хамт орголцож байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18