Киргизүүд бидэнтэй адил

Н.Мижидмаа
2019/12/19

Нэлээд хэдэн сарын өмнө Монголд 2015 оноос хойш жолооч нар замын хөдөлгөөний дүрмийн зөрчилд 4,5 сая төгрөгийн торгууль оноосн ч 2,6 сая нь төлөгдөөгүй байгаа тухай яригдаж байсан. Тэгвэл замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд авсан торгуулиа төлөхгүй байх хандлага зөвхөн манай улсад ажиглагддаггүй бололтой. Киргизийн Economist.kg сайтын мэдээлж байгаагаар тус улсын зам дээр байрлуулсан камерууд хагас жилийн дотор 500 мянга гаруй зөрчил илрүүлж, торгууль оноосон ч киргиз жолооч нарын ердөө 42 хувь нь торгуулиа төлсөн гэж байна. Ингээд ч зогсохгүй торгуулиа цаг тухайд нь төлдөг жолооч нарын тоо сүүлийн саруудад эрс буурсан үзүүлэлт гарчээ. Тухайлбал, 2019 оны гуравдугаар сард ЗХД-ийн зөрчилтэй жолооч нарын 72 хувь нь торгуулиа төлж байсан бол наймдугаар сард ердөө 14 хувь нь торгуулиа төлсөн байна.

Иймд эрх баригчид торгуулийн төлөлтийг сайжруулах зорилгоор 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх аян өрнүүлэхэд нийт төлөх ёстой торгуулийн 20 хувийг л цуглуулж чадсан байна. Гэхдээ Киргизийн эрх баригчид энэ талаар илүү нухацтай ажил зохион байгуулж зөрчил гаргасан жолооч нарт оноосон 2,3 тэрбум сомон(ойролцоогоор 80 тэрбум төгрөг)-ыг таван жилийн дотор бүрэн цуглуулж дуусахаар төлөвлөөд байгаа аж. Киргизийн нэг жолоочид дунджаар 6 мянган сомон буюу 200 мянга орчим төгрөгийн торгууль ногддог аж. Киргиз даяар 10 мянга ба түүнээс дээшсомонийн торгуультай 25 мянга 254 жолооч байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18