Австралид +41 хэм хүртэл халж байна

Н.Мижидмаа
2019/12/19

Австрали даяар агаарын температур Цельсийн +41 хэм хүрч өмнөх "дээд амжилтыг" эвдээд байгаа тухай "Associated Press" мэдээлсэн байна. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 17 –нд Австралийн цаг уурчид улс даяар агаарын хэм +40,9 хэм хүрснийг бүртгэн авчээ. Ингэснээр 2013 оны нэгдүгээр сарын 7-нд Австралийн нийт газар нутгаар Цельсийн +40,3 хэм хүртэл халж байсан өмнөх дээд үзүүлэлт эвдэгджээ. Гэхдээ Австрали даяар агаарын хэм дараагийн өдрүүдэд бүр ч нэмэгдэнэ гэж цаг уурчид үзсэн байна. Энэ хооронд хэсэг газрын агаарын халуун бүр ч ихээр нэмэгдсэн байна. Австралийн Квинсленд мужид +47,7 хэмийн халуун бүртгэгджээ.

Энэ зуур Дэлхийн цаг уурын байгууллагын албан ёсны төлөөлөгч Женев хотноо сэтгүүлчидтэй уулзахдаа 2019 оны арваннэгдүгээр сарыг цаг агаарын 148 жилийн ажиглалтын түүхэнд хоёрдугаарт орох дулаан арваннэгдүгээр сар байсан гэж мэдэгджээ. Хамгийн халуун арваннэгдүгээр сарыг 2016 онд бүртгэж байсан бөгөөд тэр үед ЭльНиньо нэртэй байгалийн үзэгдлийн улмаас дэлхий даяар халуун байсан аж. Ер нь 2010-2019 онуудыг дэлхийн ажиглалтын түүхэн дэх хамгийн халуун арван жил тооцохоор болоод байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18