​Америк ба Хятадын худалдааны тохиролцооны эхний шат дууслаа

О.Шүрэнцэцэг
2019/12/18

АНУ ба Хятадын хооронд худалдааны гэрээ байгуулах хэлэлцээний эхний шат амжилттай дууссан гэдгийг Цагаан ордны эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх ЛарриКудлоу мэдэгдсэн. Байна. КудлоуFox News Channel сувагт ярилцлага өгөхдөө "Тэд Хятад руу хийх манай экспортыг хоёр дахин нэмэгдүүлнэ" гэж хэлсэн байна.

Вашингтон ба Бээжингийн хооронд удаан үргэлжилсэн хэлцээний явцад хүрсэн тохиролцоо ёсоор АНУ-ын зүгээс Хятадын зарим бараа, бүтээгдэхүүнд ногдуулаад байсан нэмэлт татвараа бууруулах бол Хятад нь дараагийн хоёр жилийн хугацаанд Америкийн хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл ба эрчим хүчний бүтээгдэхүүний худалдан авалтыг 200 тэрбум доллароор нэмэгдүүлэх үүрэг хүлээжээ.

Гэхдээ хоёр улсын удирдагч нар гэрээнд хэдийд гарын үсэг зурах нь тодорхойгүй хэвээр байгаа аж. Кудлоу нь гэрээнд нэгдүгээр сарын эхний долоо хоногт гарын үсэг зурж магадгүй гэсэн ч бичвэрийг орчуулах ажил дуусаагүй байгаа гэжээ.

Худалдааны тохиролцооны хоёр дах шатны хэлэлцээ хэдийд эхлэх талаарх асуултад хариулахдаа Кудлоу "Хоёр дах үе шат ба түүний үр дүн нь эхний шатны амжилт хэр байхаас шалтгаална. Энэ хоёр хэсэг хоорондоо холбоотой байх болно" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18