​Өмнөд Суданы сөргөлдөгч талууд эвслийн Засгийн газар байгуулах тохиролцоонд хүрчээ

О.Шүрэнцэцэг
2019/12/18

Өмнөд Суданы Ерөнхийлөгч СальваКиир нь босогчдын удирдагч РиекМачартайэвсийн Засгийн газар байгуулах тохиролцоонд хүрсэн тухайгаа зарласныг "Reuters" агентлаг мэдээлсэн байна. Ерөнхийлөгч Кийр "Бид 100 хоногийн дотор үндэсний эв нэгдлийн Засгийн газар бүрдүүлэх талаар тохиролцлоо. Гал зогсоох гэрээ үйлчилсэн хэвээр байх болно, дайныг дахин эхлүүлэх хүсэл бидэнд огтхон ч алга" гэжээ.

Өмнөд Судан нь 2011 онд Судан улсаас тусгаарлаж бие даасан улс болсон. Тухайн үед одоогийн Өмнөд Суданы нутагт аж төрж байсан хүн амын дийлэнх нь христийн шашинтнууд бол Суданы улс төр, армийн өндөрлөгүүд ба Хойд нутгийн хүн амын олонх нь лалын шашинтнууд байсан. Лалын шашинт хойд эрх баригчид нь өмнөд нутагт лалын шашныг хүчээр нэвтрүүлэх бодлого баримталж эхэлснээс үүдэн 1955 оноос хойш иргэний дайн дэгдэж 2 сая гаруй хүний аминд хүрсэн байдаг. Өмнөд Судан гэхдээ 2011 онд тусгаар улс болсон хэдий ч 2013 онд үндэстэн хоорондын цус мөргөлдөөн дэгдэж ахин иргэний дайны хөлд дарагдсан. Өмнөд Суданы хүн амын олонх болох динка үндэстэн ба цөөнхийн нуэр омгийнхон хоорондын тэмцэл өрнөсөн. Ерөнхийлөгч Киир нь олонх болон динка үндэстний төлөөлөл бол босогчдын удирдагч РиекМашар нь иргэний дайнаас өмнө дэд Ерөнхийлөгчийн суудалтай байжээ.

Өмнөд Судан дах иргэний дайных зогсоох зорилгоор НҮБ нь энхийг сахиулагчдыг тус улсад байршуулах болсон. НҮБ-ын хүчин чармайлтаар Өмнөд Суданы Засгийн газар ба нуэр овгийн босогчид 2018 оны наймдугаар сард Судан улсын нийслэл Хартумд энхийн гэрээ байгуулж, эвлэрлийн Засгийн газар байгуулан, эрх мэдлээ хуваахаар тохиролцож байсан нь ийнхүү одоогоос хэрэгжиж эхэлж байгаа бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18