​Хятад өөрийн хийсэн анхны нисэх онгоц тээгчийг хүлээн авлаа

О.Шүрэнцэцэг
2019/12/18

БНХАУ гаднын ямар нэг туслалцаа авалгүй, зөвхөн өөрийн хүчээр барьсан "Шандун" нэртэй нисэх онгоц тээгчийг хүлээн авсан байна. Нисэх онгоц тээгчийг Хятадын ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчинд дамжуулан өгөх ёслолын ажиллагаа мягмар гарагт Өмнөд Хятадын Хайнань мужийн Санья хот дахь тэнгисийн цэргийн бааз дээр болсон тухай Хятадын Батлан хамгаалах яам мэдээлжээ. Ёслолын ажиллагаанд БНХАУ-ын Тэргүүлэгч СиЖинпин, Тэнгисийн цэргийн хүчний 5000 гаруй төлөөлөгчид ба усан онгоцыг барьсан ажилчид оролцжээ.

СиЖинпин нисэх онгоц тээгчтэй танилцан усан цэрэг, нисгэгч нарын амьдарч ажиллах орчин нөхцөлтэй танилцаж, усан онгоцыг барьсан хүмүүстэй уулзан тэдний амжилтыг өндрөөр үнэлсэн гэж Хятадын Батлан хамгаалах яам мэдээлж байна.

Ингэснээр БНХАУ нь "Шандун", "Ляонин" гэсэн хоёр нисэх онгоц тээгчтэй болж байгаа аж. "Ляонин" нисэх онгоц тээгчийг хуучин Зөвлөлтийн үеэс үлдсэн "Варяг" нэртэй нисэх онгоц тээгч хүн крейсер онгоцыг Украйнаас худалдан авч сайжруулан шинэчилж зэвсэглэлдээ авч байсан. Харин "Шандун" нисэх онгоц тээгчийг "Варяг"-тай адил зураг төслөөр, гэхдээ зөвхөн өөрийн инженер, ажилчдын хүчээр барьсан онцлогтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18