​Финландын Ерөнхий сайд Санна Марин: Дэлгүүрийн кассчин Ерөнхий сайд болж чаддаг улсаараа би бахархдаг

О.Шүрэнцэцэг
2019/12/17

Финландын Ерөнхий сайд СаннаМарин нь худалдагч хүртэл сайд нарын танхимын тэргүүн болж чаддаг улсад амьдардгаараа бахархдаг тухайгаа мэдэгджээ. Тэрээр өөрийг нь "Ерөнхий сайд болж томорсон худалдагч" гэж тодорхойлсон Эстонийн Дотоод хэргийн сайдад ийм хариу өгсөн гэж байна. СаннаМарин "Би Финланд орноороо маш их бахархдаг. Энд ядуу айлын хүүхэд боловсрол авч амьдралдаа их зүйлд хүрэх боломжтой. Дэлгүүрийн кассчин Ерөнхий сайд болж чаддаг. Финланд улс ажилчин ангигүйгээр амьдрахгүй. Би ажилтан, мэргэжилтэн, бизнес эрхлэгч бүрийн ажлын сайшаан үнэлдэг" гэж Twitter хуудсаараа "жиргэжээ".

Эстонийн Дотоод хэргийн сайд Март Хэльме нь Мариныг "Ерөнхий сайд болж томорсон худалдагч" гэж нэрлэсэн нь хоёр улсын харилцааг нэлээд эвгүй байдалд оруулсан гэж болно.Финландын өмнө Ерөнхий сайдАнттиРинте нь төрийн өмчит шуудан холбооны ажилчдын ажил хаялттай холбоотой ээдрээний дараагаар огцорч 34 настай СаннаМарин Ерөнхий сайдаар сонгогдсон. Ингэснээр Финландад 2019 онд хоёр дахь удаагаа Засгийн газар огцорч, гурав дахь Ерөнхий сайд шинээр сонгогдож байгаа юм.

Эстонийн улс төр, эдийн засаг нь илүү чинээлэг Финландаас ихээхэн хамааралтай байдаг тул энэхүү халаа солиог Эстонийн Дотоод хэргийн сайд Хэльме нэлээд эмзэглэн хүлээн авч "Финландад болсон зүйлээс үс арзайх шиг болж байна. Нэг худалдагч Ерөнхий сайд болтол томорч байгааг бид харж байна, бас гудамжны идэвхтнүүд, боловсролгүйчүүд гэсэн хүмүүс Засгийн газрын гишүүд боллоо" гэж уулга алдсан байна.

Финланд улс нь энэ жил Европын холбоог тэргүүлж байгаа болохоор энэ мэт мэдэгдэл Европын холбоон дах Эстонийн байр сууринд эергээр нөлөөлөх нь юу л бол. Иймд Эстонийн Ерөнхийлөгч КерстиКальюлайд нь Финландын Ерөнхийлөгч СаулиНиинстётэй устаар ярьж Дотоод хэргийнхээ сайдын өмнөө уучлал гуйжээ. Тэрээр уучлал гуйж байгааг нь Ерөнхий сайд СаннаМарин ба түүний Засгийн газарт уламжилж өгөхийг хүссэнийг ёсоор болгосон гэж Финландын Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Харин хэргийн эзэн Март Хэльме нь шинээр сонгогдсон Финландын Засгийн газар удахгүй нуран унах тул хэнээс ч уучлалт гуйхгүй гэж мэдэгдсэн байна.

СаннаМарин нь сургуульд сурах үеэсээ талхны цехэд дараа нь дэлгүүрт кассчинаар ажиллаж байсан. 2012 онд Тамперын их сургуулийн захиргааны удирдлагын бакалавраар төгсөж, 2017 онд магистрын цол хүртэж байжээ. Тэрээр Ерөнхий сайд болсны дараа бүрдүүлсэн шинэ засгийн газрынх нь 12 сайд нь эмэгтэйчүүд, долоо нь эрэгтэйчүүд.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18