​2019 оны дэлхийн хамгийн хүчирхэг гүрнийг тодруулжээ

О.Шүрэнцэцэг
2019/12/17

Америкийн U. S. News&World Report сэтгүүлээс дэлхийн хамгийн нөлөөтэй улс орнуудын жагсаалтыг гаргажээ. Тус жагсаалтыг гаргахад BAV Group консалтингийн агентлаг, VMLY&R компани ба Пенсильваны их сургуулийн дэргэдэх Уортоны бизнесийн сургуулийн шинжээчдийн судалгааг үндэслэн гаргасан байна. Судлаачид манлайлах байдал, цэргийн хүчин чадал, эдийн засаг, дэлхийн тавцан дээрх улс төрийн нөлөө, олон улсын эвсэл холбоод дах үйл ажиллагаа гэсэн таван үзүүлэлтийн талаар 20 мянган хүнээс асуулга авч харьцуулан судалжээ. Ингэхэд жагсаалтыг АНУ тэргүүлсэнд гайхалтай зүйл үгүй биз. Шинжээчид дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай, хамгийн том батлан хамгаалах төсөвтэй орноор АНУ шалгарсан. Хоёрдугаар байранд ОХУ орсон бол гуравдугаар байранд БНХАУ оржээ.

Эдний араас Герман, Их Британи, Франц, Япон, Израйл, Саудын Арави, Өмнөд Солонгос гэсэн орнууд хамгийн хүчирхэг орнуудын эхний аравт оржээ. Харин дэлхийд хамгийн бага нөлөөтэй улсуудаар Словени, Словак, Латви, Литва тодорч, жагсаалтын адагт Эстони улс орсон байна.

Манай улс нь энэ жагсаалтын хоёр ба гуравдугаарт орсон улсын дунд байрлан хоёулантай нь стратегийн түншлэлийн гэрээтэй, №1 улстай нь "гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд мөн л стратегийн түншлэлийн гэрээтэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18