​Уйгаруудын талаарх мэдэгдлээс болж ''Арсенал''-ын тоглолтыг дамжуулахаас татгалзжээ

О.Шүрэнцэцэг
2019/12/17

Английн премьер лигийн "Арсенал" багийн МесутОзильБНХАУ-ыг уйгаруудыг эрхийг зөрчиж байгаа тухай мэдэгдсэний дараа энэ багийн "МанчестерСити"-тэй хийсэн тоглолтыг Хятадын төв телевизээр шууд дамжуулахаас татгалзсан байна. Озиль нь Хятадад Коран судрыг шатааж, уйгар эрчүүдийг засан хүмүүжүүлэх төвүүдэд хорьж, харин уйгар эмэгтэйчүүдийг хятад эрчүүдтэй хүчээр гэрлүүлж байна гэж мэдэгдсэнийг "Guardian" уламжлаад байсан.

Озилийг мэдэгдэл хийсний дараахан "Арсенал" клубын удирдлага тайлбар хийж, тамирчин хувийн үзэл бодлоо илэрхийлсэн төдий, клубын удирдлага нь улс төрд оролцохгүй байх зарчим баримталдаг гэдгээ хэлсэн. Гэсэн хэдий ч "Арсенал"-ын тоглолтыг Хятадын төв телевизийн хөтөлбөрөөс хасжээ. Хятадын "Paper" сонин "төрийн ашиг сонирхол бүхнээс эрхэм" гээд Озилийн хэлсэн үг нь Хятадын интернэт хэрэглэгчдийн дургүйцлийг ихэд хүргэсэн гэж тайлбарлажээ.

Энэ хэргийг Хятадын эдийн засгийн нөлөө улам бүр өсөн нэмэгдэж, энэ нөлөөгөө гадаад улс төрийн бодлогодоо идэвхтэй ашиглаж байгаагийн бас нэг илрэл гэж болно.

Үүний өмнөхөн Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн баг яг ийм байдалтай тулгарч байсан. "ХьюстонРокетс" багийн ерөнхий менежер ДерилМори нь Хонконгийн жагсагчдыг дэмжсэн мэдэгдэл хийсний дараа Хятад компаниуд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны зарим тоглолтуудыг нэвтрүүлэхээс татгалзаж, зарим компаниуд сурталчилгааны гэрээнээс татгалзан 4 тэрбум долларын орлого оруулдаг том зах зээлийг алддаг дээрээ тулж байсан. Иймд NBA-ийн удирдлага нь Хятадын дотоод хэрэгт огт оролцоогүй, улс төрөөс ангид гэж уучлал гуйж байж асуудал намжсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18