Пакистанд уурласан өмгөөлөгчид эмнэлэг рүү дайрч сүйтгэжээ


Пакистаны Лахор хотод олон арван өмгөөлөгчид хотын зүрх судасны төв эмнэлэг рүү мод чулуугаар зэвсэглэн дайрсны улмаас гурван хүн амиа алдсан тухай тус улсын мэдээллийн хэрэгслүүд шуугьж байна. Пакистаны интернэт эх сурвалжуудын бичиж байгаагаар нэгэн өмгөөлөгч эмнэлгийн ажилтнуудтай муудалцсаны дараа хэрэг мандсан аж. Интернэтэд тархсан бичлэг дээр өмгөөлөгч гэж өөрийгөө танилцуулсан хүн бусдын адил дугаарлан зогсож хүлээхээс татгалзан эмнэлгийн ажилтнуудтай муудалцаж, улмаар гар зөрүүлэхэд ажилтнууд нийлж зодож байгаа нь гарчээ.

Гэтэл үүнээс нэг их удалгүй костюм пиджак, зангиа зүүсэн олон арван өмгөөлөгч саваа модоор зэвсэглэнПенжабын зүрхний төв рүү дайрч тоног төхөөрөмжийг нь эвдэн сүйтгэжээ. Уурлаж хилэгнэсэн өмгөөлөгчид ингээд зогссонгүй эмнэлгийн гадаа байсан түргэн тусламжийн машинууд болон дуудлагаар ирсэн цагдаа нарын машиныг шатаажээ. Зарим өмгөөлөгч нь галт зэвсэг ашиглаж байсан мэдээ байна.

Өмгөөлөгчид хэт олуул байсан тул эмч, ажилтнууд амьд гарахын тулд эмнэлгээс зугтсан аж. Үүнээс болоод яаралтай тусламж авч чадаагүй гурван өвчтөн нас баржээ.

Үймээний үеэр Пакистаны мэдээллийн сайд Файяз-уль-Хасан Чохан хэргийн газар ирж маргалдагч талуудыг эвлэрүүлэхийг оролдсон ч дайралтад өртөн золоор амьд үлдсэн байна.

Улайрсан өмгөөлөгчдийг цагдаа нар даралттай усаар шүршин тараажээ. Пакистаны Ерөнхий сайд Имран Хан энэ хэргийг нэн даруй мөрдөн шалгах даалгавар өгөөд байгаа аж.

Гэтэл тун сонирхолтой юм болж Карачи хотын өмгөөлөгчид Лахор хотын мэргэжил нэгтнүүдийнхээ үйлдлийг дэмжиж байна гэсэн мэдэгдэл хийсэн тухай "Пакистан тудэй" мэдээлжээ. Карачи хотын өмгөөлөгчид зүгээр ч нэг дэмжээгүй тэдэнтэй зохисгүй харилцсан Жиннын нэрэмжид эмнэлэг рүү дайран түйвээж Лахор хотод болсонтой адил үймээнийг давтаж чадна гэсэн мэдэгдэл хийсэн байна. Тэд "Бүх хуульчид нэгдмэл. Манай улсыг эмч нар биш хуульчид бий болгосон байдаг юм шүү" гэж мэдэгджээ.

Пакистаны Дээд шүүхийн тэргүүлэгч АсифСаид Хан Хоса нь өмгөөлөгчдийн энэ мэт авирыг эрс шүүмжилж, эмнэлэг рүү дайрах үеэр амь үрэгдсэн өвчтөнүүдийн ар гэрт эмгэнэл илэрхийлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18