Шинэ Орлеан хот хакеруудын дайралтад өртөн онц байдал зарлажээ


АНУ-ын Луизиан мужийн Шинэ Орлеан хотын захиргаа, үйлчилгээний систем хакеруудын дайралтад өртөн зогссон тул хотод онц байдал зарласан тухай TechCrunch мэдээлсэн байна. Хотын захиргааны компьютерийн системүүд кибер дайралтад өртсөн анхны шинж тэмдэг арванхоёрдугаар сарын 13-нд бүртгэгдсэн аж. Халдвар цаашдаа сүлжээгээр тархахаас сэргийлэх үүднээс хотын захиргааны бүх серверүүд, компьютеруудыг унтраахаар шийдвэрлэсэн гэж байна. Хакерууд мэдээллийг нууцлагч вирус ашиглан дайралт хийсэн аж. Хакерууд бүх мэдээллийг нууцалсны дараагаар эргэн сэргээхийн тулд мөнгө төлөхийг шаарддаг.

Хотын удирдлагууд холбооны тусгай албадын дэмжлэгтэйгээр дайралтын хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд кибер дайралтын аюулыг бүрэн арилгасны дараа хотын бүх компьютерын системүүдийг сэргээх аж.

Үүнээс өмнө АНУ-ын хэд хэдэн жижиг хот хакеруудын дайралтад өртөн иргэдэд үйлчлэх системээ хяналтаас алдаж байсан. Тухай бүрд хакерууд системийг эргэн сэргээхийн тулд ойролцоогоор 300 мянган доллартой дүйцэх хэмжээний биткойн шаардан авч байсан байдаг. Учир нь, гэмт этгээдүүдийн нэхсэн мөнгийг өгөлгүйгээр өөрсдөө системийг сэргээхэд гаргах зардал нь 300 мянган доллароос хамаагүй их болж таарч байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18