Турк газрын тос боловсруулах үйлдвэрт 10 тэрбумын хөрөнгө оруулалт хийж, 10 мянган ажлын байр бий болгоно


Туркийн үндэсний баялгийн сан (TVF) газрын тос боловсруулах ба нефтхимийн салбарын гадаад худалдааны алдагдлаа багасгахын тулд Адан мужийнхаа Жейхан районд газрын тос боловсруулах ба нефтьхимийн үйлдвэр барихад 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон байна.

Энэхүү төслийг хэрэгжүүлэн үйлдвэр барих шатанд 10 мянган ажлын байр шинээр бий болох бол үйлдвэрүүд ашиглалтад орсны дараа 5 мянган хүн байнгын ажлын байртай болох юм байна. Төслийн дагуу баригдах үйлдвэрүүд нь нэр дурдагдсан салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай түхий эдээр хангахаас гадна дэд бүтцэд нь ихээхэн хөрөнгө оруулалт хийгдэх аж.

Турк нь нефтьхимийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг импортоор оруулж ирдэг бөгөөд энэ салбарын гадаад худалдааны алдагдал нь 2018 оны байдлаар 13 тэрбум долларт хүрчээ.Туркийн үндэсний баялгийн сангийн хөрөнгө оруулалтаар байгуулагдах үйлдвэр нь гадаад худалдааны тэнцлийн энэ салбарын алдагдлыг жил болгон 1,5 тэрбум доллароор багасгана гэж төлөвлөсөн аж.

Туркийн үндэсний баялгийн санг Ерөнхийлөгч Эрдоганы санаачилгаар 2016 онд байгуулж байжээ. Энэ сан нь стратегийн чухал ач холбогдолтой активуудын үнийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх замаар хөрөнгийн зах зээлийг гүнзгийрүүлэх зорилготой. Одоогоор энэ сан нь Turkish Airlines, Ziraat Bank, Halkbank, газрын тосны Türkiye Petrolleri,Botaş компаниудыг удирдаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18