Энэтхэгт иргэншил олгох шинэ хуулийг эсэргүүцсэн жагсаал үймээн болж хувирчээ


Энэтхэгийн эрх баригчид иргэншил олгох шинэ хууль баталсныг эсэргүүцэн лалын шашинтнууд гол төлөв амьдардаг мужуудад гарсан жагсаал цуглаан нь үймээн, эмх замбараагүй байдал болж хувирчээ.NDTV сувгийн мэдээлж байгаагаар Баруун Бенгалимужид жагсагчид 15 автобус шатаасан бол, Муршидабад тойрогт эсэргүүцэгчид галт тэрэгний тасалбар түгээх төвүүдийг дээрэмдэж, албан хаагчдыг нь зодож танхайрсан байна. Мөн лалын шашинтан жагсагчид машин болон төмөр замуудыг хааж, дэлгүүр хоршоог дээрэмдэж эхэлсэн гэж байна. Мужийн удирдлага нь эмх замбараагүй байдлыг өдөөн хатгагчдын эсрэг хамгийн хатуу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн байна.

Үүнээс өмнө Баруун Бенгалитай залгаа Ассам мужид их хэмжээний үймээн болж, цагдаа нартай хийсэн мөргөлдөөний үеэр гурван хүн амиа алдсан аж.

Иргэншил олгох шинэ хуулиар Пакистан, Афганистан, Бангладеш зэрэг орноос дүрвэн ирсэн лалын шашинтан бус хүмүүст Энэтхэгийн иргэншил хялбаршуулсан журмаар олгодог болно. Үүний Энэтхэгийн лалын шашинтнууд Үндсэн хуулин дах шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахгүй гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн хүчтэй эсэргүүцэж эхэлсэн байна. Мөн Бангладеш гэх мэт улсаас дүрвэн ирсэн хэдэн зуун мянган хүн иргэншилтэй болсноор нутгийн иргэдийн амгалан тайван байдалд аюул учруулна гэж жагсаж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18