АНУ Афганистан дахь цэргээ дөрвөн мянгаар цөөлнө


АНУ-ын Ерөнхийлөгчийн захиргаа Афганистан дах цэргийн албан хаагчдынхаа тоог ахин 4 мянгаар цөөлж, 8,9 мянгыг үлдээх шийдвэрийг энэ долоо хоногт гаргах гэж байгаа тухай NBC суваг мэдээлсэн байна. Тус сувгийн Америкийн Ерөнхийлөгчийн захиргаад ажиллаж байсан болон ажиллаж байгаа гурван эх сурвалжийн мэдээлснээр тушаал энэ долоо хоногт гарах ч цэргийг гаргах ажиллагаа нь солигдож ирэх ээлжийг явуулахгүй байх замаар нэлээд хэдэн сарын турш үргэлжилнэ гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер өнгөрсөн аравдугаар сард Кабулд айлчлах үеэрээ АНУ нь Афганистан дах алан хядагч бүлэглэлүүдтэй хийх тэмцлээ сулруулалгүйгээр тэндэх цэргийн албан хаагчдынхаа тоог 8,6 мянга хүргэх боломжтой гэж мэдэгдэж байсан. Афганистанд одоогийн байдлаар Америкийн 14 мянган цэргийн албан хаагч байрлаж байгаа аж.

Афганистан дахь цэргийн ажиллагаа 2001 оны есдүгээр сараас хойш өдийн хүртэл 18 жилийн турш үргэлжилж байгаа юм. Алан хядагчдын эсрэг олон улсын энэхүү ажиллагааны оргил үеэр буюу 2010-2013 онуудад Афганистанд АНУ, НАТО болон холбоотнуудын 150 мянган цэргийн албан хаагчид байрлаж байсан бол 2014 оноос үндсэн хүчээ тус улсаас гаргасан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18