​Энэтхэгт цагаачдад иргэншил олгох хуулийг эсэргүүцсэн жагсаал болж байна

О.Шүрэнцэцэг
2019/12/13

Афганистан, Бангладеш, Пакистаны лалын шашинтан бус цагаачдад иргэншил олгохыг зөвшөөрсөн хуулийг эсэргүүцсэн жагсаал Энэтхэгийн олон хотуудад гарсан тухай CNN агентлаг мэдээлжээ.

Энэтхэгийн парламентаас лалын шашинтан бус цагаачдыг зөвхөн шашин шүтлэгийн үндэслэлээр Энэтхэгийн иргэн болохыг зөвшөөрөх хуулийн баталж. Хуулинд лалын шашинт цагаачдад иргэншил олгох тухай заалт оруулаагүй байсан нь ийнхүү эсэргүүцлийн жагсаал хийх гол шалтгаан болсон гэж байна. Жагсаалд сөрөг хүчний лалын намууд болон оюутны байгууллагуудын идэвнтүүд оролцож байгаа аж. Жагсагчид нь шинэ хуулийг шашин шүтлэгийн эрх тэгш байдлыг баталгаажуулсан Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Харин Энэтхэгийн Засгийн газар нь шинэ хууль лалын шашинтнуудын эрхийг зөрчихгүй гэж мэдэгджээ. Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Амит Шах "Энэтхэгийн лалын шашинтнуудад эмээх зүйл байхгүй. Эд энэ улсын иргэд, тэр хэвээр байх болно" гэсэн тайлбар өгчээ.

Үүнтэй зэрэгцээд Энэтхэгийн Засгийн газар нь шинэ хуулийг эсэргүүцсэн жагсаал олон хүн оролцож байгаа мужуудад зэвсэгт хүчнийг бэлэн байдалд оруулжээ. Шинэ хуулийн дагуу 2015 оноос өмнө шашны шүтлэгээсээ болж Афганистан, Бангладеш, Пакистанаас дүрвэн гарсан буддист, хинду шашинтнууд, жайн, парс, сикх зэрэг үндэстний болон шашны цөөнхийн төлөөлөл болсон хүмүүс Энэтхэгийн иргэний паспорт авах боломжтой болсон.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18