​Данид алан хядах ажиллагаа явуулахаар зэхэж байсан 20 хүнийг баривчилжээ

О.Шүрэнцэцэг
2019/12/13

Данийн цагдаа нар алан хядах ажиллагаа явуулахаар зэхэж байсан 20 зэвсэгт этгээдийг баривчилсан тухай DR зурагт радиогийн корпораци мэдээлж байна. Данийн хэд хэдэн хотын цагдаа газар хамтарсан ажиллагаа явуулахдаа улс даяараа 10 гаруй байршилд нэгжлэг хийж, алан хядагчдыг саатуулсан гэж байна. Копенгаген хотын цагдаагийн Ерөнхий мөрдөгч Йорген Берген Сков энэ талаар мэдэгдэл хийхдээ "Саатуулагдсан зарим хүнд ял тулгаад байгаа тул тэднийг удахгүй шүүхээр оруулна" гэжээ. Баривчлагдсан хүмүүсийг лалын хэт даврагсдыг бүлэглэлийн гишүүд, алан хядах ажиллагаа зохион байгуулахаар буу зэвсэг, тэсрэх бодис худалдан авахыг оролдсон гэсэн зүйл ангиар буруутгаж байгаа аж. Тусгай ажиллагаа амжилттай болж, алан хядах ажиллагааг таслан зогсоосон ч Дани улсад энэ төрлийн гэмт хэрэг гарна гэх магадлал өндөр байгааг цагдаа нар анхааруулжээ. Данийн тусгай албад 2012 онд тусгай ажиллагаа явуулж алан хядах ажиллагааг таслан зогсоож байсан. Тухайн үед Копенгаген хотын ойролцоох хоёр байранд орогнож байсан гурван этгээдийг саатуулж, автомат буу, сум хэрэглэл хадгалж байсан хэргээр ял тулгаж байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18