​Ангела Меркель ес дэх жилээ дараалан дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэйгээр шалгарлаа

О.Шүрэнцэцэг
2019/12/13

"Forbes" сэтгүүлээс 2019 оны дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэйчүүдийг тодруулахад жагсаалтыг Германы канцлер АнгелаМеркель тэргүүлсэн байна. Ингэснээр АнгелаМеркель нь есөн жил дараалан дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэйгээр шалгарч байгаа юм. Жагсаалтын хоёрдугаарт Олон улсын валютын сангийн тэргүүн КристинЛагард орсон бол гуравдугаарт нь АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси оржээ.

Хамгийн нөлөөтэй арван эмэгтэйн тоонд түүнчлэн Европын коммиссын Ерөнхийлөгч Урсула фон дерЛяйен, General Motors-ын Ерөнхий захирал МэриБарра, тэрбумтан Билл Гейтсын эхнэр МелиндаГейтс, Fidelity Investments компанийн Ерөнхийлөгч ЭбигейльЖонсон, Santander санхүү зээлийн группын захирлуудын зөвлөлийн тэргүүлэгч Ана ПатрисияБотин, IBM компанийн ерөнхий захирал ЖинниРометти, батлан хамгаалах салбарт үйл ажиллагаа явуулдаг Lockheed Martin компанийн тэргүүн Мэрилин Хьюсон нар оржээ.

Их Британийн хатан хаан II Елизавет нь 40 дүгээр байранд орсон бол ДональдТрампын охин 42 дугаар байранд оржээ. Харин энэ жилийн хамгийн том дуулианы эзэн гэгдэж байгаа экологийн хөдөлгөөний идэвхтэн Грета Тунбергийг Forbes сэтгүүл нь дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэйчүүдийн жагсаалтын адагт оруулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18