​Их Британийн сонгуулиар Борис Жонсоны нам ялалт байгуулжээ

О.Шүрэнцэцэг
2019/12/13

Арванхоёрдугаар сарын 12-нд болсон парламентын сонгуулийн дараагаар Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон эрх баригч Консерватив намын гишүүдэд хандан ялалтаа тэмдэглэхийг уриалжээ. Ерөнхий сайдын баяр хүргэсэн мэдэгдэл бүхий электрон захидлыг Консерватив намын гишүүд хүлээн авсан байна. Тус захидалд "Энэ шөнө та нар хөгжилдөн баярлалдаж байгаа гэдэгт найдаж байна. Та нар энэ сонгуулийн кампанийн хөдөлгөгч хүч байлаа. Та нар үгүй бол юу ч болохгүй байлаа" гэж бичсэн байсныг "Reuters" агентлаг иш татсан байна.

Экзитпол буюу сонгогчийн хийсэн сонголтын талаар сонгуулийн байрны гадна хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн авдаг урьдчилсан лавлагааны мэдээгээр Жонсоны удирдаж байгаа Консерватив нам гарцаагүй ялалт байгуулна гэсэн хариу өгөөд байгаа юм. Британийн хамгийн том гурван телевизийн суваг экзитполын мэдээг олон нийтэд хүргэсний дараа Жонсон намынхандаа талархал илэрхийлэн Twitter хуудсаараа "Манай аугаа улсад санал өгсөн, сайн дураар ажилласан, парламентанд нэрээ дэвшүүлсэн та бүхэнд талархаж байна. Бид дэлхийн хамгийн аугаа ардчилсан улсад амьдарч байгаа билээ" гэж жиргэжээ.

Экзитполын мэдээгээр Борис Жонсоны нам өмнөх 2017 оны сонгуулийн дараа авч байснаас 50 суудал илүү авахаар болж байна. Ингэснээр парламентын 650 суудалтай танхимд үнэмлэхүй олонх болж, хүссэн хуулиа ямар ч саадгүй батлах боломжтой байгаа бөгөөд Жонсондамалсан ёсоороо 2020 оны нэгдүгээр сарын 31-нд Европын холбооноос гарахад саад болох зүйл үлдсэнгүй.

Сөрөг хүчний Лейборист нам нь экзитполоор 191 суудал авсан нь сонгуулиас өмнөхөөс 71-н суудлаар цөөрсөн гэсэн үг юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18