Газарддаггүй Д.Одбаярын ‘'Нисдэг’’технологи

Н.Мижидмаа
2019/12/12

Бид мартамхай. хашгирч, хамаг байдгаараа зүхэж жигшмээр үйлдлийг гурав хоноод л мартаж орхидог ой санамжгүй ард түмэн. мэдээллийн хэт хөөсрөл дунд алийг нь санаж, хэнээс нь хариуцлага нэхсээр байхыг, ямар хүмүүс хэрхэн бөмбөг тэсэлж нэгийг нөгөөгөөр дарж байдгийг мэддэг ч ар араасаа гинж мэт хэлхээтэй дуулианы өмнө хаана ч үгүй хамарт ч үгүй барим тавим явсаар мянга мянган асуудлыг замхаруулчихдаг. өөрөөр хэлбэл, ийм байдлаасаа болоод өнөөдрийг хүртэл монгол улсад улс төрийн гэмт хэрэгтнээр нэг ч албан тушаалтан тодроогүй. Ял шийтгэл аваагүй ээ. Үүний нэг нь Үндсэн хуулийн цэцийн дарга асан д.одбаяр. хөх тэнгэрийн суудалтай түүний газарддаггүй технологи юу вэ. олон улсад монгол улсын нэр хүндийг шавартай нь хутгачихаад хээв нэг улс төрийн элдэв шийдвэрт оролцоод суугаа нь ямар учиртай вэ. хуулийн дээр жаалах эрхтэй "өгзөг" одбаярыг сэнтий дээрээс нь буулгахгүй байгаагийн учир юу гэх зэрэг асуулт өнөөдрийг болтол хариултгүй тэнэсээр. тэгвэл өмнөд солонгос бүсгүйн өгзөг базсан хэрэгтэй д.одбаярын хувьд ман-ын гишүүн. намынхаа төлөө юуг ч хийж чадах боловсон хүчнүүдийн нэг. асан явсан албан тушаалууд нь өөрийнх нь ёс зүй, хувь хүний чадамж, ажлын гүйцэтгэл зэрэгт хэт томддог ч тэрбээр албан тушаалын одтой. Ямагт даргын байр суурин дээр тохогддог учраас ажлын бүтээмж, үр дүнг түүнээс хэн ч хэзээ ч нэхэж байгаагүй. ийм л амжилт нь сулхан, алдаа нь цуутай нэгэн. тэрбээр дорнод аймгийн засаг даргаас эхлээд уих-ын гишүүний суудалд ч тухлаж явсан албан тушаал, амны хишигтэй. улмаар хууль зүйн яамны газрын дарга, хууль зүйн сайд, уих-ын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн даргаар томилогдсон. харин одоо Үхц-ийн гишүүн хэмээн эрх чөлөөтэй "нисэж" явна. түүний хаана, юу хийж ямар технологи ашиглаж албан тушаалд томилогддог зэргийг мэдэх хуульчид "д.одбаярын хийсэн ганц сайн ажил гэх шошготой нэг ч дорвитой үйл хэрэг, хуулийн төсөл байдаггүй" хэмээдэг. дорноддоо ч гараа хөдөлгөж байгаагүй түүнд нутагтаа нэр дэвших нүүр байхгүй гэх юм билээ. өгзөг базаж өөрийгөө таниулаагүй байхдаа дорнодод нэр дэвшиж сонгууль хийх нүүргүй байсан хүн өдгөө аймгийнхаа хил давах ч эрхгүй болсон нь тодорхой биз ээ.

ХАГАРАЛ, БУТРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ


Дорнодын засаг дарга байхаасаа л намынхаа нөхөдийн дунд нэр хүнд муутай байжээ. учир нь түүний явсан, суусан газар үргэлж улс төр, албан тушаал, эрх ашгийн зөрчил үүсэж хагарал, бутрал үүсдэг байсан нь олон хүний яриагаар батлагддаг. Ямар сайндаа л аймгийнхаа ман- ын хорооны дарга, гишүүдтэй ам муруйсан түүх бишгүй гэнэ. намын нөхөдтэйгээ таарамжгүйгээс болсон уу, гишүүдийн оролцоотой бүтээн байгуулж төсөв батлуулдаг дорнод руу чиглэсэн олон бүтээн байгуулалтыг царцааж байсан юм гэдэг. ажил гэхээр гараа хумхидаг, албан тушаал гэхээр амаа ангайдаг эрийг хэн дэмжээд Үхц-ийн дарга болгосон бэ гэдэг нь тун ч сонирхолтой. түүнийг төх-ны дарга асан, Үхц-ийн гишүүн асан д.сугар дорнодоос сугалж улс төр рүү суга татсан гэдэг.

Д.ОДБАЯРЫН ТЭНЭГЛЭЛ МОНГОЛ ЭРЧҮҮДИЙН СОЁЛ, ХҮМҮҮЖЛИЙН НҮҮР ЦАРАЙ БОЛЛОО

Хөх нь дөнгөж ургасан өсвөр насны охин байхдаа ангийнхаа хөвгүүд ээр үснийхээ боолтыг тасартал, хөхөвчнийхөө татуургыг цамцныхаа цаанаас хэдэнтээ татуулаагүй охин ховор биз.Турьхан охидыг олуулаа барьж байгаад цасаар нүүрийг нь угааж, тунгалаг ялдамхан царай руу нь цоо ширтэн байж олуулаа нийлээд охидын уруул, хацар дээр үнсдэг, биед нь эрээ цээргүй хүрч, айлгаж ичээдэг харилцааг олон улсад монгол эрчүүдийн соёл, хүмүүжлийн байгаа үнэн төрх болтол нь "сурталчилав". заримдаа үг үнэн байх тусмаа хатуу, сонсмооргүй, хүлээн зөвшөөрөмгүй байх нь бий. тэгвэл ирээдүйн одбаярыг о л ш р уу л ахгүйн т у л д өнөөдрөөс эрэгтэй хүүхдийн харилцааны соёл гэгчийг сэдэв болгон яримаар, эцэг эх, боловсролын хөтөлбөртөө т у сг ам аар хэм жээнд хүрсэн нь Үхц-ийн дарга асны бүдүүлэг үйлдэл тод харууллаа.Нөгөөтэйгүүр, хүүхэ д б ай х аасаа л эмэгтэйчүүдэд гологдож ирсэн дутуугийн мэдрэмжээ мань хүн эрх мэдэл, мөнгө, албан тушаалтай болсон үеэсээ нөхөж ирсэн болов уу гэмээр үйлдэл хийсэн нь эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэн үздэг манайхаас бусад орны жигшлийг төрүүлэв.

Д.ОДБАЯР АРД ТҮМНЭЭСЭЭ УУЧЛАЛ ГУЙХГҮЙ ГҮЛДИЙСЭЭР МАРТАГДАХ УУ

эмэгтэй хүнд бэлгийн дарамт үзүүлсэн бол уучлал гуйдаггүй гүлдийсэн зан манай эрчүүдэд байх юм. ийм бүдүүлэг, ёс зүйгүй үйлдэлд нэр холбогдогсдын тэргүүн эгнээнд хэд хэдэн улс төрч багтаж байгаа нь эмгэнэл. д.гантулга, д.муратаар эхлэх жагсаалт өргөжин Үхц-ийнхээ даргаар тэлсэн нь өнөөгийн монголын улс төр, хуулийн байгууллагын завхрал, монгол эрчүүдийн жудаггүй харилцаа, бэлгийн харилцааны ойлголт доройг дэлхийн олон улсад илчилж өглөө. д.одбаяраас болж солонгост ажиллаж амьдарч, сурч хөдөлмөрлөж байгаа гэм зэмгүй монгол иргэд солонгосчуудад нүд үзүүрлэгдэн чичлүүлдэг болсон гэх гомдол солонгос дахь монголчууд гэх цахим группэд олширлоо. хүний нутагт хар ажил хийж эх орондоо валют оруулж ирдэг, арилжааны банкуудын амьдрах гол санхүүгийн хөшүүрэг болж буй солонгос дахь монголчуудыг муухай харагдуулсныхаа төлөө д.одбаяр нутаг нэгтнүүдээсээ бол он ард түмнээс ээ уучлал гуйх ёстой. толгой гудайлган уучлал гуйж албан тушаалаасаа сайн дураараа татгалзах ёстой байтал ҮХЦ-ийн гишүүн хэм ээн өрг өм жлөгдөж улс орны бодлого чиглэл, хууль тогтоомжийн ажилд гар бие оролцоод суугаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. тэгэхээр түүний энэхүү жигшүүрт үйлдэл манай улстөрчдийн ёс зүйн хэм хэмжээ ямар доод түвшинд байгааг нотоллоо. "мөнгөтэй эрх мэдэлтэй байхад муусайн бүсгүйчүүд хүссэн болгоныг минь биелүүлэх ёстой" гэсэн тэнэг бардамнал мэдрэгдээд байна. арга ч үгүй биз ээ. нэр төр нь сэвтсэн, элдэв хүчирхийлэлд холбогдсон улстөрчдөд хариуцлага тооцох ёстой уих дахь Ёс зүйн хороо нь түүхэндээ нэг ч удаа гишүүдэдээ арга хэмжээ ярьж хариуцлага тооцсон баримт байхгүй өнөөдрийг хүрсэн гэж бодохоор эрхгүй ой гутна. дээд суудлаасаа эхлээд л самууралтай байгаагийн үнэн төрх энэ билээ. албан тушаал эрх мэдэл дээр хуйвалдаж очдог, бие биенээ хамгаалж хаацайлдаг, элдэв тохироо хийдэг, хувааж иддэг гаж тогтолцоо монголын улс төрийн шударга бусын давхрагыг бэхжүүлсээр. Монго л улс, Монгол хүний үнэлэмжийг үнстэй хутгачихаад уучлалт ч гуйхгүй гүлдийх Д.Одбаяр та хөх тэнгэр юм уу.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Шинээр томилогдсон Элчин сайдууд 8 цагийн өмнө
“СИТИ” Их сургуулийн өвлийн элсэлт үргэлжилж байна 10 цагийн өмнө
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно 10 цагийн өмнө
Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна 11 цагийн өмнө
Ховд аймгийн хүүхэд залуус электрон тамхи түүний хор хөнөөлийн талаар асуудал дэвшүүллээ 11 цагийн өмнө
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд томуу, томуу төст өвчний шалтгаантай байна 11 цагийн өмнө
Онлайн худалдаа хийхэд таны зайлшгүй мэдэх ёстой 3 зүйл 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргажэээ 12 цагийн өмнө
МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар 3 асуудал хэлэлцэнэ 14 цагийн өмнө
Мэдээллээ хамгаалах нь шүдээ угаахтай адил өдөр тутмын дадал байх ёстой 15 цагийн өмнө
Аврагчид 5 иргэний амь насыг хамгаалж, 40 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 15 цагийн өмнө
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна 16 цагийн өмнө
Ирэх онд зөвхөн багш нарын цалин л нэмэгдэнэ 17 цагийн өмнө
АПУ компани 2025 оны “Шилдэг БоНЗ хэрэгжүүлэгч байгууллага”-аар шалгарлаа 17 цагийн өмнө
Энэ оны хагас жилд хуримтлалын санд 131.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг, хүүгийн орлого төвлөрсөн 17 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна 17 цагийн өмнө
АИ-92 Автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал 17 цагийн өмнө
Мөрийтэй тоглоомын донтогсод амиа хорлох хүртэл эрсдэлд ордог 18 цагийн өмнө
"Alpha Gaming" баг дэлхийн аваргын III байрт шалгарч, А.Бүрэнбаяр шилдэг тоглогчоор тодорлоо 18 цагийн өмнө