Хүүкийн дэмжлэг сонссон жагсагчид уу, олонхоороо төсвөө баталсан төлөөлөгчид үү

Н.Мижидмаа
2019/12/12

Автозам ашигласны татварыг тав дахин нэмэх шийдвэрийг НИТХ гаргаснаар иргэдийн эсэргүүцэлтэй тулж, "автомашинтай жагсаал" зохион байгуулагдсан. Өнгөрсөн даваа гарагт болсон жагсаалын дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Шийдвэрээ эргэн харах" чиглэлийг хотын удирдлагуудад өгснөөр хоёр өдөр жагсаалгүй өнжив. Хотын удирдлагууд гаргасан шийдвэрээ батлан зогсох уу, жагсагчдын шаардлагыг хүлээн авах уу гэдэг салаа замын уулзварт ирээд гурав дахь өдөртэйгээ золгосноор, өнөөдөр төрийн ордонг тойрсон автомашинтай жагсаал үргэлжилж байна. Энэ асуудлыг тодорхой болгохоор өчигдөр /2019.12.11/ жагсаалыг зохион байгуулагч Б.Цэгмэд хотын даргын Орлогч Ж.Батбаясгалан нар 17.40-19.00 цаг хүртэл уулзаж ярилцсан ч шийдэлд хүрэх нь байтугай, "муудалцаад" хоёр тийш эргэлээ. Ингэснээр жагсаал өнөөдөр, маргааш үргэлжлэх нь тодорхой болов. Ерөнхий сайдын Хэвлэлийн албаны дарга Б.Ганзоригийн зохион байгуулсан /Б.Цэгмэдийн хэлснээр/ энэ уулзалтын үеэр Б.Цэгмэд "татвар нэмсэн шийдвэрээсээ ухар" гэсэн шаардлагыг хатуу тавьсан бол Ж.Батбаясгалан орлогч "НИТХ-ын 45 төлөөлөгчийн гаргасан шийдвэрийг цуцлах эрх надад байхгүй тул шийдтэй хариу хэлэх боломжгүй. Асуудлыг НИТХ-ын хурлаар хэлэлцэн шийдвэрлэх хуулийн дагуу яригдах ёстой. Автозам ашигласны татварыг тав дахин нэмсэн нь нийслэлийн орлого, зарлагыг харж, тэнцвэржүүлж гаргасан шийд тул цуцлахын тулд зарлагаасаа таналт хийх шаардлага үүснэ. Харин юуг ямар хэмжээгээр танах нь судалгааны үндсэн дээр хийгдэх ёстой" гэсэн байр суурийг илэрхийлсэн нь Б.Цэгмэд нарын бухимдлыг төрүүлж, уулзалт таагүйхэн болж өнгөрснийг бид шууд дамжуулсан билээ. НИТХ-ын хурлаар энэ асуудлыг хэлэлцүүлэхийн тулд төлөөлөгч нар бүрдэж, тов зарлах ёстой. Тухайлбал, НИТХ-ын дарга Р.Дагва гадаад улсад айлчлал хийж байгаа тул түүний ирэхийг хүлээх зэргээр асуудал өнөө маргаашдаа шийдэгдэхгүй нь тодорхой болсон. Харин энэ хугацаанд жагсагчид нийслэлийн төв замыг хааж, дуут дохиогоо хангинуулж, эсэргүүцлээ илэорхийлсээр байх нь ээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18