УИХ хууль зөрсөн эсэх гомдлыг Г.Баясгалан хянаж байна

Н.Мижидмаа
2019/12/12

юм. Тухайлбал, иргэн "УИХ Үндсэн хуулийг хэлэлцүүлэх явцдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн тодорхой зохицуулалтыг зөрчсөн. Улмаар зөрчлөө далдлах, цэцийн хяналтаас гарах зорилгоор хууль бусаар Журмын хууль, Дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн" хэмээн үзэж Цэцэд мэдээлэл өгчээ.

Иргэний энэхүү гомдлыг одоогоор Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан хүлээн авч хянаж байгаа юм. Г.Баясгалангийн хувьд өнгөрсөн зургадугаар сард УИХ-аас санал болгосноор Цэцийн гишүүнээр томилогдож байв. Өмнө нь УИХ-ын дарга Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын дарга байх үед ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан. Дараа нь Г.Занданшатарыг УИХ-ын дарга болоход түүний "санал"-аар Цэц рүү явсан гэсэн үг.

Тэд улс төрийн хүрээнд холбоотой, бүр нэг нутаг усны хүмүүс. Тэгэхээр УИХ-ыг хууль зөрчсөн эсэх маргааныг Г.Баясгалан хэрхэн хянаж байгаа нь анхаарал татаж байна. Үндсэн хуульд өөрчлөлт хийсэн гол хүний нэг нь мэдээж УИХ-ын дарга Г.Занданшатар. Тэгэхээр УИХ-ын даргын эсрэг, өөрийн санал болгосон субъектынхаа эсрэг гомдлыг Г.Баясгалан хүлээж авах эсэх нь удахгүй тодорхой болох нь.

Ер нь Үндсэн хуульд өндөр шаардлага, шалгуураар өөрчлөлт оруулдаг нь олон улсад байгаа нийтлэг жишиг. Манай улсын хувьд ч адилхан. Журмын хуулийн гол үзэл санаа нь дур зоргоор, хуйвалдах замаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглох явдал юм. Нэг ёсны Үндсэн хуулийн хамгаалалт. Энэ хамгаалалтыг эвдэж, Үндсэн хуулийн тогтвортой байдлыг алдагдуулахыг гомдол гаргасан иргэн эсэргүүцсэн байдаг.

Эх сурвалж: Зууны мэдээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18