Д.Одбаяр: Хүн андуурч байгаа нь ойлгомжтой байсан

Н.Мижидмаа
2019/12/12

ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаяр хэвлэлд ярилцлага өгчээ. Д.Одбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би үйлчлэгчийн бие, өгзөгт байтугай гарт нь ч хүрээгүй. Ороод нэг лааз пиво авч уусан. Тэгсхийгээд унтаад өгсөн. Онгоц газардахаас 30 гаруй минутын өмнө ариун цэврийн өрөөг хаах гэж байгааг зорчигчдод сануулж гурван алхмын цаана байх 00-ын өрөө рүү орсон. Гарч ирэхэд үйлчлэгч бололтой өндөр залуу намайг зогсоогоод уучлалт гуйхыг шаардсан. Юуны төлөө уучлалт гуйх ёстойгоо ойлгоогүй. Уучлалт гуйх ямар нэгэн хэрэг хийгээгүй гэдгээ хэлтэл "Та манай үйлчлэгчтэй эвгүй харьцсан, биед нь хүрсэн" гэж хэлсэн. Ерөөсөө тийм юм болоогүй, би 00-оос гарч ирж байна гэдгээ тайлбарласан. Онгоцны монгол үйлчлэгч зорчигчдын заалнаас ирээд надад "Тантай хамт яваа хүн манай үйлчлэгчийн биед хүрсэн" гээд суудлын дугаарыг нь хэлсэн. Хүн андуурч байгаа нь ойлгомжтой байсан. "Монгол хүн чинь нэгнээ хамгаалах ёстой биз дээ". Тэгэхээр нь би "Та нар гэмгүй хүнийг баривчилж саатуулж болохгүй" гэж маргасан. Хамт яваа монгол хүнээ өмөөрч маргаж байхдаа МУ-ын үндсэн хуулийн шүүхэд ажилладаг хүн худлаа ярихгүй гэж албан тушаалаа хэлсэн нь Солонгосчууд болон хэвлэлийнхэнд нь асуудлыг дэвэргэхэд хүргэсэн гэж онцлон ярьжээ. Мөн тэрбээр онгоцны үйлчлэгчтэй зүй бусаар харьцсан нь нотлогдох камерын бичлэг байвал цэцийн гадаа зогсоод өндөг шидүүлье гэжээ.

Түүний хэргийг эргэн сануулахад ҮХЦ-ийн даргаар ажиллаж байсан Д.Одбаярыг онгоцны үйлчлэгчийн биед зүй бусаар хүрч, бэлгийн дарамт үзүүлэхийг завдсан гэх үндэслэлээр БНСУ-ын Инчеоны цагдаагийн Мөрдөн хэлтсээс шалгаж долоон сая вонн буюу 6008 ам.доллараар торгон, эх орон руугаа буцахыг нь зөвшөөрсөн. 52 настай Доржийн Одбаярыг хүнд хэрэг үйлдээгүй тул шүүх хурал хийлгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдсэн гэдгийг тухайн үед БНСУ-ын хэвлэлүүд онцолж байв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18