АНУ-ын арми газрын ховор элемент дахин боловсруулах үйлдвэр барих ажлыг санхүүжүүлнэ

Н.Мижидмаа
2019/12/12

"Reuters" агентлаг нь нэрийг нь хэлээгүй албан ёсны бичиг баримт дээрх мэдээллийг үндэслээд АНУ –ын арми газрын ховор элемент дахин боловсруулах үйлдвэр барихыг ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлсэн байна. Тус баримт бичигт дурдсанаар АНУ-ын арми нь зэвсэглэлд ашиглагддаг илүү ховор төрлийн элементүүд болох хүнд төрлийн газрын ховорэлементүүдийг үйлдвэрлэх туршилтын үйлдвэрийн үнэ өртгийн талаарх асуулгыг өнгөрсөн сард энэ чиглэлд ажилладаг компаниудад явуулсан гэж дурдсан байжээ.

Туршилтын үйлдвэр барих үнийн асуулгыг "Ucore", "Texas Mineral Resources Corp", "Lynas Corp"ба"Blue Line Corp"-ын хамтарсан үйлдвэрүүд авсан байж магадгүй гэдгийг нөхцөл байдлын талаарх мэдээлэлтэй эх сурвалжууд нь "Reuters" агентлагт хэлжээ.

Америкийн арми нь туршилтын үйлдвэр барих ажлын 2/3 хүртэлх хувийг санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байгаа ч хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх талаар дурдаагүй юм байна.

Мэргэжилтнүүд газрын ховор элемент дахин боловсруулах туршилтын үйлдвэр нь байршил, хэмжээ болон бусад хүчин зүйлсээс шалтгаалаад 5 саяас 20 сая долларын өртөгтэй байж болох ч бүрэн хэмжээний үйлдвэр барихад 100 сая гаруй доллар шаардагдана гэж "Reuters"-т тайлбарлажээ.

БНХАУ нь газрын ховор элементийн дэлхийн үйлдвэрлэлийн 80 хувийг, АНУ-ын газрын ховор элементийн импортын 80 хувийг эзэлдэг аж. Ахуйн зориулалттай электрон бараанаас эхлээд өндөр технологи бүхий зэвсэглэл үйлдвэрлэхэд хэрэглэдэг чухал элементүүдийн салбарт БНХАУ ноёлох байр суурьтай байгаад Америкийн Батлан хамгаалах яам ихэд түгшиж байгаа бололтой.

Газрын ховор элементийн олборлолт ба дахин боловсруулалтаараа Хятадын дараа ордог Австралийн "Lynas Corporation Ltd" нь тавдугаар сард Техасын "Blue Line Corp"-той Америкийн нутаг дээр газрын ховор элементүүдийг дахин боловсруулах үйлдвэр барих талаар харилцан ойлголцлыг санамж бичигт гарын үсэг зурсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18