Тажикистанд Хятадын “TBEA” компани хятад ажилчдын хотхон барьжээ

Н.Мижидмаа
2019/12/12

Хятадын "TBEA" компани нь Тажикистаны "Дуоба", "Дээд Кумарг" гэсэн уурхайнуудыг түшиглэсэн уулын баяжуулах үйлдвэр барих, геологи хайгуулын ажил явуулах ажилтнууддаа зориулсан хотхоныг Согд мужийн Айнин дүүрэгт барьж дууссан тухайгаа мэдэгджээ. Тажикистаны Шинэ технологи ба аж үйлдвэрлэлийн яамны мэдээгээр эдгээр уурхайд одоогоор 400 гаруй ажилчид байгаагаас тэн хагасаас илүү нь БНХАУ-ын иргэд аж.

"TBEA"одоогоор хоёр уурхайгаас олборлосон чулуулгийг хүдэрт шинжилгээ хийх лаборатори ба хүдрийг шүлтгүйжүүлэх талбайг барьж ашиглалтад өгөөд байгаа юм байна. Талбай нь жилд 50 мянган тонн хүдрийг шүлтгүйжүүлэх хүчин чадалтай аж. Үүнээс гадна "TBEA" нь уурхайнуудыг цахилгаанаар хангах дэд станц байгуулж, 29 км газар цахилгаан дамжуулах шугам татан, 21 км машин зам тавсан гэж байна. Нийтдээ энэ хоёр уурхайгаас олборлолт хийхэд "TBEA" 180 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ. Уурхай нь эхний үедээ жилд 660 мянган тонн хүдэр боловсруулах бөгөөд цэвэрлэгээний цех нь эдгээрээс 999,9 хувийн сорьцтой 2 тонн хүртэл алт гарган авахаар тооцсон гэж байна.1500-4000 метрийн өндөрт байрладаг "Дуоба", "Дээд Кумарг" хоёр уурхайн алтны нөөцийг Тажикийн тал 64,7 тонн гэж үнэлжээ.

Сонирхуулахад, "TBEA" буюу "Tebian Electric Apparatus Stock Co., Ltd" нь Хятаддаа хамгийн томд ордог трансформаторын үйлдвэрлэгч. Энэ компани нь Тажикистаны нийслэл Душанбе хотноо дулааны шинэ цахилгаан станц барьж өгсний хариуд энэ хоёр алтны уурхайд олборлолт хийх эрхтэй болсон гэж Тажикикийн эх сурвалжууд мэдээлж байна.

2015 онд "TBEA" нь 349 сая долларын өртгөөр "Душанбе-2" дулааны цахилгаан станц барих ажлыг хэрэгжүүлэхэд 331,5 сая доллар гаргасан. Мөнгийг дээр нэр гарсан хоёр алтны уурхайг шилжүүлж өгөх нөхцөлтэйгөөр гаргасан аж. Цахилгаан станцыг барьж дууссан тул "TBEA" нь Тажикистаны Засгийн газартай хийсэн тохиролцооны дагуу уурхайд олборлолт хийж эхэлсэн. Гэрээний нөхцөл ёсоор Хятадын компани нь "Душанбе-2" цахилгаан станцыг барихад зарцуулсан бүх мөнгөө эргэн нөхөх хүртлээ олборлолт явуулах ёстой. Гаргасан зардлаа нөхсөний дараагаар энэ хоёр уурхайд олборлолт явуулах шинэ заалт, нөхцөл бүхий гэрээ байгуулна гэж Тажикистаны тал төлөвлөсөн юм байна.

Гэхдээ "TBEA" компанийн удирдлага нь өнгөрсөн жил Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгөхдөө компанийн гаргасан зардлыг нөхөхөд энэ хоёр уурхайн алт хүрэлцээгүй тохиолдолд ахин нэг алтны уурхайд олборлолт явуулах эрхтэй гэсэн утгатай мэдэгдэл хийсэн гэж asiaplustj.info сайт мэдээлсэн байна.

Үүний өмнө буюу аравдугаар сарын нэгэнд Тажикистаны парламентын доод танхим нь Уулын Бадашхан автономит мужид байдаг "Якжилва" нэртэй мөнгөний орд газрыг Хятадын "КашиСиньюйДадиМайнингИнвестментЛимитед" компанид шилжүүлэн өгөх тухай шийдвэр гаргаж, БНХАУ тунхаглагдсаны баяраар тун өвөрмөц бэлэг барьсан гэж байна. Гэхдээ тухайн үед ямар нөхцөлтэй, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй аж. "Якжилва" уурхай нь 4,5 мянган метрийн өндөрт байдаг бөгөөд Тажикийн талын мэдээгээр 204 тонн 920 кг мөнгөний нөөцтэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18