"​Норманд дөрөв"-ийн уулзалтын ялагчийг Меркель тодруулжээ

О.Шүрэнцэцэг
2019/12/11

Украйны иргэний дайны зогсоох зорилго бүхий "Норманд дөрөв"-ийн Францад хийсэн уулзалт дэлхийн нийтийн анхаарлын төвд байлаа. Энэ уулзалтын үр дүнгийн талаар янз бүрийн мэдээлэл ирж байна. Украйны Ерөнхийлөгч ЗеленкскийПутинтэй хийсэн хэлэлцээг "хайнцсан" гэж тодорхойлсон байна. Тэрээр "Яг одоо дипломат зан гаргах нь зөв. Одоохондоо "хайнцсан" гэж ярьсан нь дээр байх. Путины зүгээс тодорхой хэмжээний буулт хийж байгааг мэдэрсэн" гэжээ.

Гэтэл дөрвөн орны төрийн тэргүүн хамтарсан хэвлэлийн бага хурал руу явж байх хооронд Германы Канцлер АнгелаМеркель нь ОХУ-ын Ерөнхийлөгч Путинт хандан "Өнөөдөр чиний ялалт байлаа..." гэж хэлэхийг сэтгүүлчид олж сонссон гэж байна.

Нийтдээ 5,5 цаг үргэлжилсэн дөрвөн талт уулзалт хэлэлцээний дүнгээр талууд нь хамтарсан мэдэгдэл гаргасан. Мэдэгдэл нь "Мөргөлдөөний бүст нөхцөл байдлыг тогтворжуулах тухай нэн даруй авах арга хэмжээ", ""Минскийн тохиролцооны улс төрийн заалтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ", "Үргэлжлэл" гэсэн гурван бүлэгтэй болсон.

Гэвч Украйны талаас энэхүү мэдэгдэлд дурдсан тохиролцоог хэрэгжүүлэх боломжгүй болж магадгүй тухай анхааруулжээ. Украйны Батлан хамгаалахын сайд Андрей Загороднюк нь Fаcebook хуудсан дээрээ энэ тухай анхааруулсан байна. Тэрээр Францад болсон уулзалтын үеэр цаашид хэлэлцээг үргэлжлүүлж болох байр суурь бий болгосон төдий гээд дайныг зогсоохын тулд Украйн улс хэзээ ч газар нутгийнхаа хэсгийг золиослохгүй гэжээ. Минскийн тохиролцоо ёсоор Украйны эрх баригчид салан тусгаарлахаар хичээж байгаа Донбасс, Луганскт автономит улсын статус олгох ёстой байгаа. Үүнтэй холбоотойгоор Минскийн тохиролцоонд гарын үсэг зурж баталгаажуулсан Ерөнхийлөгч асан Порошенког эх орноосоо урвасан тухай яриа их гарах болсон.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18