​Украйны төмс, хүнсний ногооны үйлдвэрлэгчид хэт өндөр үнэ хэлж байгаагаас иргэд нь Оросоос төмс авч байна

О.Шүрэнцэцэг
2019/12/11

Зүүн Европ, түүн дотроо Украйн, ОХУ зэрэг улсуудын хувьд төмс нь стратегийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн гэж болно. Гэтэл 2019 оны долоогоос есдүгээр саруудад Украйнд оруулж ирсэн импортын төмсний хэмжээ өнгөрсөн оныхоос 700 дахин нэмэгдсэн, арваннэгдүгээр сард 46 мянган тонн төмс импортлон оруулж ирсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15 мянга дахин их тоо гэдгийг энэ чиглэлээр судалгаа явуулдаг "EastFruit" сайт мэдээлсэн байна.

Сүүлийн саруудад Оросоос гол төлөв оруулж ирсэн импортын төмс нь нийт борлуулалтын тэн хагасыг эзэлсэн байна. Импортлогчид нь төмсийг Украйны үндэсний үйлдвэрлэгчдээс даруй хоёр дахин хямдаар оруулж ирж байгаа учраас ийм байдал бүрдсэн аж. Гэтэл Украйны фермерүүд төмснийхөө үнийг ялихгүй буулгахаас өөр ямар нэг арга хэмжээ аваагүй гэж байна. Гэтэл Украйнчууд олон жилийн дадал зуршлаа дагаад есдүгээр сард хямд үнээр импортын төмс их хэмжээгээр авч нөөцөлсөн. Ийм байхад ч украйн фермерүүд нөөцөлсөн төмсөө хямдруулан зарахгүй өндөр үнээр шахахыг хичээсээр байгааг НҮБ-ын Хүнс ба хөдөө аж ахуйн байгууллагын дэргэдэг хөрөнгө оруулалтын департаментын эдийн засаг АнрейЯрмак онцолжээ. Одоо Украйны фермерүүдэд өндөр үнээр зарахаар нөөцлөөд байгаа төмсөө зарахад ердөө 4 сарын хугацаа байгаа гэж байна. Үүнээс цаашаа эрт ургацын шинэ төмс гарч ирснээр хуучин төмсөө зарах боломжгүй болох гэнэ.

Энэ бүс нутагт дахь төмсний хамгийн том импортлогч нь ОХУ. Оросоос гадна Украйн руу Азербайжан, Египет, Хятадаас хүртэл нийт 500 мянган тонн төмс импортлон оруулж ирж зардаг аж. Гэхдээ ийм байдал гэнэт бий болоогүй гэж байна. Зөвхөн төмс гэлтгүй 2018-2019 онуудад Украйн нь хүнсний ногооны импортоор дээд амжилт тогтоогоод байгаа. Хүнсний ногооны үнэ 2017-2018 оныхоос 27 хувиар өссөн бол төмсний үнэ даруй 3 дахин өсжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18