​АНУ нь Сирийн курдуудыг Туркээс хамгаалахгүй

О.Шүрэнцэцэг
2019/12/11

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер нь Рейганы нэрэмжит үндэсний батлан хамгаалах хэлэлцүүлэгт оролцох үеэр Сирийн курдуудын талаар ямар бодлого баримталж байгаагаа тайлбарласан байна. Тэрээр АНУ нь Сирийн курдуудад Туркээс хамааралгүй тусгаар улс байгуулахад л туслахын тулд Сирийд цэргээ байршуулж байгаа гэж хэзээ ч ярьж байгаагүй, бас курдуудад тусгаар улс байгуулахад нь туслан Туркээс хамгаална гэж хэзээ ч ярьж байгаагүй гэдгийг онцолжээ.

Мөн тэрээр "Бид хэзээ ч та нарыг Туркээс, НАТО –ийн гишүүн манай холбоотноос 70 жилийн турш хамгаална гэж ярьж байгаагүй. Энэхүү түншлэлийн хязгаар болон хэр хол явах боломжтойг бид бүгд өнөөдөр илүү сайн ойлгож байгаа байх гэж бодож байна" гэжээ.

Сайдын түншлэл гээд байгаа нь Сирийн ардчилсан хүчин нэртэй зэвсэгт бүлэглэлүүдийн эвслийг хэлж байгаа бололтой. Вашингтоны шууд оролцоотойгоор байгуулагдсан энэхүү эвслийн гол цөмийн курд үндэстнүүдийн "Ардын хамгаалагчид" нэртэй бүлэглэлүүд бүрдүүлдэг. Тэднийг Вашингтоноос зэвсэг, сумаар ханган санхүүжүүл Лалын улс болон БашарАсадын цэргийн эсрэг ажиллагаанд идэвхтэй ашиглаж байсан.

Гэвч Туркийн удирдлага нь "Ардын хамгаалагчид"-ыг өөрийн нутаг дээр нь салан тусгаарлах үйл ажиллгаа явуулдаг Курдын ажилчны намтай холбоотой гээд алан хядах бүлэглэлийн тоонд оруулсан. Улмаар Сирийн зүүн хойд нутагт курдуудын эсрэг "Энхийн булаг" нэртэй ажиллагаа явуулж эхлэхэд Америк нь Сири ба Туркийн хилийн дагуу байрлаж байсан цэргийн баазуудаа орхин явж курдуудыг золионд орхисон.

Америкчуудын энэ үйлдэл ба Туркийн цэргийн ажиллагааг НАТО-ийн гишүүн бусад орнууд эрс шүүмжилсэн ч юу ч өөрчилж чадаагүй юм. Эцэст нь, Оросын Ерөнхийлөгч Путин нь Туркийн Ерөнхийлөгчтэй уулзан хэлэлцээ хийж, хилийн дагуух курд бүлэглэлүүдийн оронд БашарАсадын армийн хүчийг оруулан, зэвсэглэсэн курдуудыг нутгийн гүн рүү холдуулахаар тохиролцсоноор курдуудыг асар их хохирол амсахаас аварсан болж таарсан.

Мөн америкчуудад хаягдсан курдууд нь БашарАсадын Засгийн газартай хэлэлцээ хийж, тодорхой хэмжээний буулт хийн тохиролцоонд хүрэхээс өөр аргагүй болсон.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18