​Huawei-ийн хариу болгож Microsoft-ыг хориглоно

О.Шүрэнцэцэг
2019/12/10

АНУ-ын эрх баригчид энэ оны таван сараас эхлэн төрийн албадад Huawei ба ZTE гэх зэрэг Хятадын компаниудын компьютер, электрон тоног төхөөрөмж ашиглахыг хориглосон. Үүнд нь, Хятадын эрх баригчид яг адил хариу барихаар шийдсэн тухай The Financial Times мэдээлсэн байна. Хятадын коммунист намын шийдвэрийн дагуу Хятадын төрийн бүх байгууллага, албад гадаадад үйлдвэрлэсэн компьютерын техник, программ хангамжийг Хятадын Huawei ба ZTE–ийн адил зориулалттай техник, программаар солихоор болсон байна.

100 хувь Хятадын техник, программ хангамж руу шилжихэд төрийн байгууллагад гурван жилийн хугацаа гаргаж өгсөн гэж байна. Гадаадын, бүр тодруулбал АНУ-ын гол төлөв компьютерыг "3–5–2" гэсэн загварын дагуу орлуулна. Өөрөөр хэлбэл, 2020 онд гадаадын компьютерын 30 хувийг, 2021 онд 50 хувийг, 2022 онд үлдсэн 20 хувийг солино.

China Securities-ийн тооцон гаргаснаар энэ хугацаанд ойролцоогоор 30 сая компьютер солино. Энэ шийдвэр нь Microsoft, Dell, HP гэсэн Америкийн том компаниудад нэн тэргүүнд тун хүнд тусах төлөвтэй байгаа юм байна.

Гэхдээ Хятадын төрийн олон байгууллагад өөрийн Lenovo компанийн компьютер байдаг ч, тэдгээрийг чипийг Америкийн Intel компани нийлүүлдэг тул энэ ээдрээг яаж шийдэх нь ойлгомжгүй байгаа бололтой. Дээр нь Хятадад Windows-ыг орлуулах өөрийн гэсэн үйлдлийн систем хараахан байхгүй байгаа. Энэ зун Huawei нь Android-ыг орлуулах Harmony OS –ийг танилцуулж байсан ч энэ үйлдлийн системийг төрийн байгууллагуудад тохиромжтой эсэх нь тодорхойгүй байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18