​Латвид татварын өөрчлөлт хийсний дараа 200 мянган хүн өртэй болжээ

О.Шүрэнцэцэг
2019/12/10

Латвид татварын өөрчлөлт хийсний дараа 200 мянган хүн гэнэт төсөвт нөхөж татвар төлөх ёстой өртэй хүмүүс болж хувирсан тухай тус улсын NRA сайт мэдээлжээ. Татварын өөрчлөлт хийхдээ татварт хамрагдахгүй хөрөнгийг доод хэмжээг өсөх шатлалаар тооцдог болсны дараа ийнхүү 200 мянган хүн гэнэт өртэй болж хувирсныг сайтын сэтгүүлчид олж мэджээ. Латвийн Төрийн орлогын алба нь татварын өөрчлөлт хийхэд нэмж татвар төлөх ёстой болох хүний тоо 60 мянгаас хэтрэхгүй гэж тооцож байсан ч төрд өртэй хүний тоо хавьгүй олон болж таарчээ. Иймд Төрийн орлогын алба нь нийгэмд бухимдал дургүйцэл үүсэхээс болгоомжлон өөрсдөө ч мэдэлгүй өртэй болсон хүний бодит тоог олон нийтэд зарлахгүй байгаа юм байна. Татварын хуулийн өөрчлөлт оруулахаас өмнө 2018 оны ашиг орлогын татвараа дутуу төлснөөс үүссэн өрийн хэмжээ 23,64 сая евро болж, өртэй хүний тоо 121 мянга байсан. Харин татварын өөрчлөлтийн дараагаар дутуу төлөгдсөн өрийн хэмжээ 40 сая еврог давж гарсан тул өртэй хүний тоо ч 200 мянга давсан байх гэж сэтгүүлчид багцаа тоо гаргасан нь энэ аж. Латви нь 2019 оны гуравдугаар сараас эхлэн иргэн бүр ашиг орлогын мэдүүлэг өгч, бүх л өмч хөрөнгийн татвар төлж байх ёстой болсон юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18