​Францад ''Нормандын дөрөв''-ийн уулзалт болж байна

О.Шүрэнцэцэг
2019/12/10

Украйны иргэний дайны асуудлыг шийдэхийн тулд Украйн, Франц, Герман, Оросын удирдагч нар Францын нийслэлд уулзалт хийж байна. Гурван жилийн дараа ахин явагдаж байгаа энэ уулзалтаар талууд тохиролцоонд хүрч, түүнээ хэрэгжүүлж эхэлбэл Украйны зүүн нутагт тав дах жилдээ үргэлжилж байгаа иргэний дайн зогсох боломжтой болно. Одоогийн байдлаар Франц, Герман, Оросын төрийн тэргүүнүүд ганцаарчлан уулзаж ярилцсаны дараа энэхүү уулзалтын хамгийн гол уулзалт болох ПутинЗеленский хоёрын ганцаарчилсан уулзалт болно. Хамгийн сүүлд нь дөрвөн төрийн тэргүүн хамтарсан уулзалт хийж тохиролцоонд хүрнэ гэж төлөвлөсөн байгаа аж.

Украйн болон өрнөдийн орнууд Донбасст болж байгаа үйл явдалд Оросыг буруутгаж байгаа. Тэд Оросыг салан тусгаарлагчдад зэвсгийн тусламж үзүүлж, цэргээ Донбасст хууль бусаар оруулсан гэж мэдэгдэж байгаа. Харин Орос нь энэхүү мөргөлдөөний оролцогч биш тул дайныг зогсооход яагаад ч голлох үүрэг гүйцэтгэх боломжгүй, бүх зүйл Украйны эрх баригчдаас хамаарна гэсэн байр суурьтай байгаа юм. Гурван жилийн өмнө байгуулсан Минскийн тохиролцоо ёсоор Украйны эрх баригчид Донбасс дах дайныг зогсоохын тулд салан тусгаарлагчдад өршөөл үзүүлж, салан тусгаарлахаар бослого гаргасан мужуудад онцгой статус олгон, түүнээ Украйны үндсэн хуульд заах, салан тусгаарласан мужуудад бие даасан сонгууль явуулах ёстой бөгөөд үүний дараа цэргээ оруулан Оростой залгаа хилийг бүрэн хяналтдаа оруулах боломжтой болох юм. Харин Украйны тал нь Оростой залгаа хилийн бүсийг олон улсын энхийг сахиулагчид оруулан хааж, гал бүрэн зогсоосны дараа бусад асуудлыг хэрэгжүүлэх талаар ярих боломжтой гэж байгаа.

Одоогоор Францын Ерөнхийлөгчийн ордны гадаа 100 гаруй сэтгүүлчид цугларан уулзалтын үр дүнг сонсохоор хүлээж байна. Хүлээх явцад Украйны "Femen" хөдөлгөөний эмэгтэйчүүд олны өмнө нүцгэлж, украйны үндсэрхэг үзэлтнүүд Оросын далбааг урснаас өөр ямар нэг ноцтой хэрэг гараагүй, харьцангуй тайван байгаа аж.

Энэ зуур Украйны Засгийн газар Донбасст болж байгаа иргэний дайны улмаас амсаад байгаа эдийн засгийн хохирлын хэмжээг тогтоосноо олон нийтэд мэдэгдсэн байна. Украйны Эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуйн сайд ТимофейМиловановFacebook хуудсандаа "2014-2015 онуудад амссан шууд хохирлын хэмжээ ДНБ-ийн 15-20 хувь болсон. Нийт хохирлын хэмжээг 50 тэрбумаас 150 тэрбум доллар гэж үнэлээд байгаа. Харин хяналтаас гарсан газар нутаг дээр төрийн мэдлийн үл хөдлөх өмчийн үлдэгдэл үнэлгээ нь 3,5 тэрбум доллар болсон" гэжээ.

2014 оны эхээр Украйнд "Майдан" хувьсгал гарч төр эргэсний дараа Засгийн эрхэнд гарсан хэт үндсэрхэг үзэлтнүүд орос хэлийг хорих, оросоор ярьсан хүмүүсийг дүүжлэх, орос үндэстнүүдийг бүгдийг хөөж гаргах,оросууд олноор аж төрдөг зүүн нутгуудад "цэвэрлэгээ явуулах" зэрэг зүйлсийг уриалж эхэлсэн байдаг. Үүний хариуд оросууд олноор аж төрдөг Донбасс, Луганск мужуудад бослого үймээн дэгдэж салан тусгаарлахаар шийдсэн. Улмаар 2014-2015 онуудад Донбасст цус асгаруулсан олон тулаан болж Украйны арми салан тусгаарлаан мужуудыг буцаан нэгтгэж чадалгүй ялагдал хүлээсэн. Үүндээ тэд ОХУ-ыг буруутгасан. Украйны хүн амын 22 хувь нь орос үндэстэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18