​WADA Оросын цэвэр тамирчдыг хамгаалахын төлөө шийдвэр гаргасан

О.Шүрэнцэцэг
2019/12/10

Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA) нь өчигдөр ОХУ-ыг дөрвөн жилийн хугацаатай олон улсын бүх тэмцээн уралдаанд оролцохыг нь хориглолоо. Ингэснээр Оросын бүх л спортын тамирчид Олимпын аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцох боломжгүй болсон. Зөвхөн сэргээш хэрэглээгүй гэдгээ нотолж чадсан тамирчид Олон улсын Олимпын хорооны далбаан дор оролцож болно. Европын аварга шалгаруулах тэмцээн болон Дэлхийн аваргын тэмцээнд Оросын шигшээг оролцох эсэхийг Дэлхийн хөлбөмбөгийн холбоо тусад нь хуралдан шийдвэр гаргана. Гэхдээ WADA-ийн зүгээс Оросыг харин ч зөөлөн шийтгэлээ гэсэн яриа гарчээ. Учир нь, WADA-ийн гүйцэтгэх хорооны зарим гишүүд ОХУ-ын найман жилийн хугацаатай бүх тэмцээн уралдаанаас бүрэн хасахыг санал болгож байсан ч ердөө дөрвөн жил хасаад дээр нь ОУОХ-ын далбаан дор Олимпын тоглолтод тамирчдыг нь оролцох боломж олгосон гэж байна. WADA-ийн тэргүүн КрейгРиди энэ талаар "WADA-ийн гүйцэтгэх хороо нь дээд зэргийн хатуу шийдвэр гаргасан ч энэ таагүй дуулианд холбоогүй, зөрчил гарган давуу байдал олж аваагүй гэдгээ нотолж чадах орос тамирчдыг хамгаалах боломж гаргаж өгсөн" гэжээ. Харин ОХУ-д энэ талаар огт өөр бодолтой байгаа бололтой. Интернэт дэх тайлбаруудын дийлэнх нь Орос нь АНУ, Өрнөдийн эсрэг бие даасан гадаад бодлого явуулж байгаа тул олон улсын тавцанд нэр хүндийг нь унагах, улмаар ард иргэдийнх нь дунд бухимдал төрүүлэх замаар эрх баригчдын эсрэг хөдөлгөөнийг далдуур дэмжих гэжшийтгэж байна гэсэн үзэл давамгайлж байна. Гэхдээ WADA-ийн энэ шийдвэрийг ОХУ нь Спортын олон улсын арбитрын шүүхэд давж заалдах эрхтэй юм. Оросын Ерөнхий сайд Медведев нь давж заалдах тухайгаа ч албан ёсоор мэдэгдсэн. Ингэснээр арибтрын шүүхийн шийдвэргарсны дараа л WADA-ийн шийдвэр бүрэн дүүрэн хэрэгжиж эхлэх аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18