ОХУ-ыг Польш, Литва, Латви, Эстонийг эзлэн авсны дараа цөмийн бөмбөг дэлбэлнэ гэжээ

Н.Мижидмаа
2019/12/09

Сүүлийн үед ОХУ-ыг Литва, Латви, Эстони гэсэн Балтын тэнгисийн гурван улсыг цэргийн хүчээр байлдан эзлэх ажиллагаа эхлүүлнэ, түүнийг эсэргүүцэн Польш ба НАТО-ийн бусад орнууд бүс нутгийн шинжтэй дайн хийх талаар янз бүрийн судалгаа олон гарах болсон. Есдүгээр сард АНУ-ын Цэргийн нисэх хүчний Ерөнхий командлагч Жеффри Ли Харригян нь болзошгүй мөргөлдөөний үед Оросоос тусгаарлагдсан нутаг болох Калининград мужийг агаарын довтолгооноос хамгаалах хүчийг богино хугацаанд устгах тусгай төлөвлөгөөг хэдийн боловсруулсан гэж мэдэгдэж байсан. Үүний дараа, аравдугаар сарын сүүлээр Америкийн "Jamestown Foundation" судалгааны сангаас Оросыг Литва, Латви, Эстони руу дайрахад Польш, АНУ-ын хуурай замын цэрэг хариу цохилт өгч 28 хоногийн дотор Калининград мужийг эзлэн авах тухай илтгэл хэвлэн гаргасан нь ихээхэн дуулиан тарьсан. Үүний дараахан Хятадын Eastday.com сайтын судлаачид АНУ, НАТО нь Калининград мужийг гурав хоёр хоногийн дотор эзлэн авах ч хариуд нь Оросууд тав хоногийн дотор бүс нутгийн таван улсын нийслэлд цохилт өгснөөр дайн богино хугацаанд бүс нутгийн бүс глобал болж хувирна гэж бичиж байсан.

Харин хэдхэн өдрийн өмнө Америкийн "Popular Mechanics" сэтгүүлийнхэн Орос нь Польш, Латви, Литва, Эстонийг эзлэн авсны дараа Польшийн хил дээр бага хүчин чадалтай цөмийн бөмбөг дэлбэлнэ гэж бичсэн байна. Оросууд ингэж бага хүчин чадалтай цөмийн бөмбөг дэлбэлэх замаар эзэлсэн улсуудаа тогтоон барихын тулд цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн гэдгээ НАТО-ийн орнуудад харуулан ухар эсвэл хариу болгож цөмийн зэвсэг хэрэглэ гэсэн байдалд оруулах юм гэнэ.

Энэхүү нийтлэл гарахын өмнөхөн АНУ-ын Батлан хамгаалахын сайдын улс төрийн хэрэг хариуцсан орлогч Жон Руд нь Орос бага хүчин чадалтай цөмийн зэвсэг хэрэглэж магадгүй гэсэн мэдээллийг тагнуулын албад өгсөн тул АНУ хариу болгож ийм зэвсэг боловсруулан зэвсэглэлдээ авах хэрэгтэй гэж мэдэгдэж байсан юм.

"Popular Mechanics" сэтгүүлийн үзэж байгаагаар АНУ нь W76-2 гэдэг цөмийн цэнэгт хошуугаа үйлдвэрлэн зэвсэглэлд авбал бага хүчин чадалтай цөмийн бөмбөгтэй болох аж. 2018 оны зургаадугаар сард Америкийн эрдэмтдийн холбоо нэртэй цөмийн зэвсэглэлийн талаарх мэдээллийн төслийн захирал Ханс Кристенсен нь W76-1 гэсэн тэмдэглэл бүхий халуун цөмийн цэнэгт хошуунаас уран, лити ба дейтери гэсэн халуун цөмийн түлшийг нь авах замаар дан плутонийн тэслэгчийг үлдээх замаар бага хүчин чадалтай W76-2 гэсэн цөмийн хошуу үйлдвэрлэх гэж байгаа тухай ярьж байсан юм. Ингэж богино хугацаанд гаргаж авсан цөмийн цэнэгт хошуу нь өмнөх 100 килонтоннтротилтой тэнцэх чадалтай байснаа буурч 5-5 килотоннтротиллтай адил хүчин чадалтай болох юм байна.

Энэ мэтээр ОХУ-ыг Латви, Литва, Эстони, Польшийг эзлэн авах гэж байгаа тухай мэдээлэл олон гарах болсныг даган эдгээр улс нь Батлан хамгаалах төсвөө НАТО-ийн гишүүн орнуудад тавигддаг ДНБ-ий 2 хувь хүргэхээр чармайж, асар их зэвсэг, байлдааны техник худалдан авах болсон. Польш 2017 онд 10 тэрбум доллароор АНУ-аас агаарын довтолгооноос хамгаалах "Пэтриот" систем худалдан авч байсан бол 2019 оны есдүгээр сард АНУ-аас тав дах үеийн Ф-35 сөнөөгч онгоц 32 ширхгийг 6,5 тэрбум доллароор худалдан авах гэрээ байгуулсан. Эстони улс 2020 оныхоо батлан хамгаалах төсвийг 615 сая евро болгон нэмэгдүүлсэн. Хамгийн сүүлд Өмнөд Солонгосоос өмнө нь аваад байсан 12 дээрээ нэмж 20 сая еврогоор K9 Thunder өөрөө явагч их буу 9 ширхгийг худалдан авахаар болсон. Латви 2020 оны батлан хамгаалах төсвөө 60 сая еврогоор өсгөн 637 сая евро болгосон. Хамгийн сүүлд Шведийн "Saab" компаниас танк эсэргүүцэгч Carl Gustav төхөөрөмжийн сум 4 сая еврогоор авсан, мөн Шведээс их хэмжээний танк эсэргүүцэгч гранат шидэгч HEAT худалдан авах гэрээ байгуулжээ. Литва улсын энэ жилийн батлан хамгаалах төсөв 948 сая евро байгаа ч дараа жил амлалтаа биелүүлэхийн тулд ДНБ-ийхээ 2 хувь хүргэж нэмнэ. Үүний тулд энэ жилийн төсөв дээрээ ахин 30 сая еврогийн зээл нэмж авахаар болж таарсан. Цаашдаа Батлан хамгаалахын зардлаа өсгөсөөр 2030 онд ДНБ-ийхээ 2,5 хувьд хүргэнэ гэсэн. Хамгийн сүүлд 145 сая еврогоор Америкаас байлдааны хуягласан жийп машин 200 ширхгийг худалдан авах гэрээ байгуулсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Оюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа 13 цагийн өмнө
Амжилттай зохион байгуулсан “СОР17”-оос л эерэг үр дүн хүлээнэ 15 цагийн өмнө
Зочлох үйлчилгээний хүний нөөцийг чадавхжуулахад БНСУ-ын Сэжон их сургуультай хамтарна 15 цагийн өмнө
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад ногдуулдаг хоёр хувийн татварын асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 17 цагийн өмнө
Сар шинийн барилдаан ирэх сарын 9-нд эхэлнэ 18 цагийн өмнө
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 19 цагийн өмнө
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 20 цагийн өмнө
"Эмнэлгийн тусламжийн бодлого чиглэл, өнөөгийн байдал" сэдэвт хурал боллоо 20 цагийн өмнө
“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
“Нипах вирусийн улмаас Энэтхэгээс ирэх зорчигчдын эрүүл мэндийн хяналтыг чангатгалаа 21 цагийн өмнө
Нийслэлд -15 градус хүйтэн, ялимгүй цас орно 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө Өчигдөр
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна Өчигдөр
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно Өчигдөр
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв Өчигдөр
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ Өчигдөр
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай Өчигдөр