Пакистаны 600 гаруй охидыг Хятад руу худалдсан байжээ

Н.Мижидмаа
2019/12/09

2018 оноос хойш 600 гаруй пакистан охидыг Хятад руу айлын эхнэр болгон зарсан тухай "Associated Press" агентлаг мэдээлсэн байна. Хүний наймаачдын золиос болсон ядуу айлын 629 охидын нэр бүхий жагсаалтыг тус агентлагийн сэтгүүлчид олж авчээ. Ийм жагсаалт гэх мэтээр Хятадыг чиглэсэн хүний наймаатай холбоотой маш их баримт, нотолгоо байсаар атал Пакистаны хууль сахиулах байгууллагынхан эрх баригчдынхаа зүгээс маш ширүүн дарамт шахалттай тулж байгаа тул мөрдөн байцаалт явуулахгүй байгаа гэж "Associated Press" онцолжээ. Пакистаны эрх баригчид эдийн засгийн хүнд байдалд ороод байгаа бөгөөд БНХАУ нь ийм нөхцөлд элдэв болзол тавилгүйгээр санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа гол эх үүсвэр болсон. Иймд хүний наймаа, тэр дундаа охидыг эхнэргүй эрчүүдэд эхнэр болгон худалддаг тун харгис наймаанд олон арван хятад иргэд оролцсон хэргийг олон нийтэд ил болгон Хятадтай харилцаагаа муутгахыг Пакистаны эрх баригчид хүсэхгүй байгаа гэж байна. Жишээлэхэд, 2019 оны аравдугаар сард хүний наймааны хэрэгт буруутгагдсан Хятадын иргэн 30 гаруй хүнийг Пакистаны шүүхээс цагаатган суллаж тавьсан явдал үүнийг гэрчилж байна гэж "Associated Press" үзсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18