Туркмен шатдаг хийгээ Энэтхэг хүргэх дамжуулан хоолойн ажилд италичуудын зөвлөхөөр хөлсөн авчээ

Н.Мижидмаа
2019/12/09

Туркменистаны улсын мэдлийн "Туркменгаз" концерн нь шатдаг хийгээ Афганистан ба Пакистаны нутгаар Энэтхэг хүргэх улс дамнасан ТАПИ дамжуулах хоолойн төслийн техникийн зөвлөхөөр Италийн "RINA" компанийн сонгон авч байгаагаа албан ёсоор мэдэгджээ. Италийн компанийг Туркменийннуттаг дээр 214 км урт дамжуулах хоолой ба хий шахах хоёр станц барих ажилд техникийн зөвлөгөө өгч, туслах үйлчилгээ үзүүлсний хариуд 13 сая доллар төлөхөөр гэрээ байгуулсан гэж байна.

Энэхүү тун ээдрээтэй төслийг санхүүжүүлж байгаа Исламын банк нь төслийн техникийн бичиг баримт бүрдүүлэлтэд асар өндөр шаардлага тавьж байгаа учраас бүс нутагт ажилласан арвин туршлагатай гэдэг үндэслэлээр Италийн компанийг сонгон авсан аж.

Туркмен, Афганистан, Пакистан ба Энэтхэг буюу "Turkmenistan–Afghanistan–Pakistan–India Pipeline" (TAPI) шатдаг хий дамжуулах хоолой нь 1785 км урт байхаар төлөвлөгдсөн. Үүнээс Туркмений нутгаар 200 км, Афганистаны нутгаар 735 км, Пакистаны нутгаар 800 км явна. Шатдаг хий нь ТуркменийнГалкыныш орд газраас олборлосон шатдаг хийг Афганистаны Герат ба Кандагар хотуудаар дайруулан явсаар Энэтхэг ба Пакистаны хил дээрх Фазилик нэртэй сууринд хүрнэнэ.

Туркмений "Туркменгаз" компани нь шатдаг хийх нийлүүлэх 30 жилийн гэрээг Афганистаны "Шатдаг хийн компани", Энэтхэгийн "GAIL" ба Пакистаны "Inter State Gas Systems" компанитай байгуулсан. Хоолой ашиглалтад орсноор өдөрт 90 сая шоо метр шатдаг хий дамжуулах хүчин чадалтай болох бөгөөд үүний 98 сая шоо метрийг Энэтхэг авах юм байна.

Төслийг хэрэгжүүлэхэд 8-10 тэрбум доллар шаардлагатай болно гэж төлөвлөөд байгаа аж. Хоолойг барих ажил 2017 онд эхлэх байсанд ч түр хойшлоод байсан бол одоо ийнхүү эхлэх бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18