Хонконгт 800 мянган хүн оролцсон жагсаал боллоо

Н.Мижидмаа
2019/12/09

Хонконгт сүүлийн хэдэн сар болж байгаагүй Засгийн газрын эсрэг жагсаал ням гарагт болсон байна. Энэхүү жагсаалыг "Хүний эрхийн төлөөх иргэний фронт" нэртэй сөрөг хүчнийг хөдөлгөөн Хонконгийн удирдлагатай урьдчилан тохиролцож зөвшөөрөл авсны дагуу зохион байгуулж байгаагаараа олныг хамарсан өмнөх арга хэмжээнээс ялгаатай юм. Хонконгийн удирдлага нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолын дагуу арвхонхоёрдугаар сарын 10-нд тэмдэглэж байгаа Хүний эрхийн өдрийг тохиолдуулан эсэргүүцлийн жагсаал хийхийг зөвшөөрчээ. Гэхдээ жагсаал нь үймээн, эмх замбараагүй байдал үүсгэлгүйгээр, зөвхөн зөвшөөрөгдсөн газраар явагдах ёстой гэж сөрөг хүчнийхэнтэй тохиролцсон тухайгаа мэдэгдсэн.

Жагсаалыг зохион байгуулагчид нь эсэргүүцлийн арга хэмжээнд 800 мянган хүн оролцсон гэсэн бол Хонконгийн цагдаа нар ойролцоогоор 183 мянган хүн оролцсон гэж мэдэгдэж байна.

Цагдаа нар жагсаалыг радикал үзэлт залуучууд үймээн болгож хувиргахаас болгоомжлон хэд хэдэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Тухайлбал, ням гарагт явуулсан нэгэн тусгай ажиллагааны үеэр байлдааны гар буу, их хэмжээний сум нууж бэлдээд байсан радикал үзэлт бүлэглэлийн 11 гишүүнийг баривчилжээ. Энэ бол хагас жил гаруй үргэлжилж байгаа эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдлын хугацаанд галт зэвсэг, сум хэрэгсэл их хэмжээгээр хураан авсан анхны тохиолдол болсон аж. Хонконгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай тэмцэх хэлтсийн дарга Ли Квайва энэ талаар "Эдгээр хүмүүс удахгүй эхлэх жагсаалын үеэр гар бууг эмх замбараагүй байдал үүсгэх зорилгоор ашиглах гэж байсан" гэж мэдэгджээ. Радикал үзэлтнүүд жагсагчид руу гал нээгээд цагдаа нарыг буруутгах эсвэл цагдаа нарын эсрэг буудаж хариу гээл нээлгэх зорилготой байсан бололтой гэсэн байна.

Галт зэвсэг, сум хэрэгсэл нуун бэлдэж байсан хэргээр 20-оос 63 хүртэлх насны найман эрэгтэй, гурван эмэгтэйг саатуулсан аж. Тэднийг аравдугаар сарын 20-нд цагдаагийн хэлтэс рүү шатах шингэнтэй шил шидэлж дайрсан хэргээр эрэн сурвалжилж байсан аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18