​Хятадад химийн бодис ашиглан цайруулж, аюултай бодисоор утаж ариутгасан саримсыг импортлон оруулж ирж байна

О.Шүрэнцэцэг
2019/12/06

Саримс нь даралт ихсэхээ сэргийлдэг, цусан дах холестерины хэмжээг багасгах, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх нөлөөтэй тул дэлхий даяар хүнсэнд өргөн хэрэглэгддэг ногоо. Гэхдээ дэлхийн хэмжээнд худалдаалагдаж байгаа саримсны 80 хувийг Хятадаас нийлүүлдэг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Органик гэсэн нэрээр худалдаалагдаж байгаа саримсыг ч Хятадаас оруулж ирдэг. Харин Хятадын талаас өгсөн органик гэсэн гэрчилгээнд итгэхэд тун бэрх. Хэдий ийм ч гэлээ өнгөрсөн жил гэхэд л АНУ нь Хятадаас 138 сая фунт саримс импортлон оруулж ирсэн байх юм.

Гэтэл Хятадаас оруулж ирж байгаа саримсны өнгийг цайруулсан байдаг нэг онцлогтой. Австралийн саримс үйлдвэрлэгчдийн холбооны Генри Беллын ярьж байгаагаар Хятадаас орж ирж байгаа саримсыг соёолох явцыг зогсоох, өнгийг нь цайруулах, хортон шавжийг нь устгах ба бордооны үлдэгдлээс цэвэрлэхийн тулд химийн бодисоор шүршиж ариутгадаг аж. Ингээд зогсохгүй Хятадад саримсыг зохих ёсоор ариутгал хийгээгүй муу усанд ургуулдаг гэж байна.

Генри Белл "Саримсны зарим үйлдвэрлэгч нь бордоо болгож муу усыг ашигладаг гэдгийг би баттай мэднэ. Бас Австралид мөрдөж байгаа ургамлын карантины дүрэм журам нь Хятадаас оруулж ирж байгаа саримс дээрх бактерийг илрүүлэхэд хангалттай гэдэгт би итгэдэггүй. Мөн Хятадад хэрэглэж байгаа хортон шавж ба өвчин эмгэгээс сэргийлж метилбромидоор утах арга буюу фумигац хийх арга нь үр дүнтэй гэдэгт эргэлзэж байна".

Хятадад саримсыг боловсруулахдаа метилбромид их хэмжээгээр ашиглаж байна. Гэтэл метилбромид нь хортой бодис. Өндөр агуулгатай үедээ амьсгалын эрхтэн ба төв мэдрэлийн системийг гэмтээж, заримдаа үхэлд хүргэх аюултай. НҮБ-аас гаргасан мэдээнээс үзвэл метилбром нь озоны давхаргыг нураах үйлчлэлээрээ хлороос 60 дахин илүү.

Түүнчлэн Хятадын саримсыг хар тугалга, сульфат зэрэг аюултай бодисуудаар шүршиж боловсруулж байна.

Тиймээс дараагийн удаад дэлгүүрээс саримс авахдаа зөв сонголт хийх хэрэгтэй. Хятад саримсыг ялган таних нэг шинж тэмдэг байдаг. Америкийн Калифорнийд ургуулсан саримсны уг хэсэг үндсийнх нь тодорхой хэсгийг үлдээж тайрсан байдаг тул Хятадаас импортлон оруулж ирсэн саримснаас илүү хүнд болгодог.


Эх сурвалж: http://healinglifeisnatural.com/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18