​АНУ нь Оросын хакеруудын тухай бодит мэдээлэл өгвөл 5 сая доллар өгөхөө зарлав

О.Шүрэнцэцэг
2019/12/06

АНУ-ын Төрийн департаментаас хакеруудын "Evil Corp" нэртэй бүлэглэлийн толгойлогч ОХУ-ын иргэн Максим Якубцын талаарх үнэн бодит мэдээлэл өгсөн хүнд таван сая долларын шагнал өгөх тухайгаа албан ёсоор мэдэгджээ. Якубцыг арваннэгдүгээр сарын 12-нд Америкийн Питтсубург хотод кибер луйврын хэрэг үйлдсэн гэж ял тулгаад байгаа аж. Максим Якубцыг одоогоор Москвад амьдарч байгаа гэж таамаглаж байгаа юм байна. Америкт болсон кибер луйврын хэргийг мөрдөж, буруутныг тогтоох ажилд Оросын тал тодорхой хэмжээгээр тус болсон гэдгийг АНУ-ын Сангийн яам онцолжээ. Мөн ОХУ-ын иргэн өөр нэг хакерыг бас эрэн сурвалжилж байгаа аж.

Энэ хоёр хакер нь бусдын компьютер дээр "Bugat" нэртэй мэдээлэл нууцаар цуглуулдаг программ хангамж суулгах замаар бусдын мөнгө өмч хөрөнгийг луйвардан авдаг байсан гэж "Reuters" агентлаг мэдээлсэн байна. "Evil Corp" нэртэй бүлэглэл нь 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулахдаа 70 сая гаруй долларын хохирол учруулсан гэж шинжээчид тооцсон байна. Иймд Америкийн эрх баригчид "Evil Corp" бүлэглэлийг хамгийн аюултай бүлэглэлүүдийн нэг, сүүлийн арван жилийн хугацаанд хийгдсэн хамгийн их уршиг дагуулсан хакеруудын дайралтын ард байгаа гэж үзэж байгаа аж.

АНУ-ын эрх баригчид арванхоёрдугаар сарын 5-нд "Evil Corp" бүлэглэлтэй холбоотой Орос ба Украйны иргэншилтэй 17 хүний эсрэг хориг арга хэмжээ аваад байсны дотор эрэн сурвалжилж байгаа хоёр этгээд ч багтсан байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18