​Хоёр жилд 600 гаруй Пакистан охин сүйт бүсгүй болж Хятадад зарагджээ

О.Шүрэнцэцэг
2019/12/06

Пакистаны 600 гаруй насанд хүрээгүй охин болон эмэгтэй өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хятадад сүйт бүсгүй болж худалдагдсан талаар тус улсын мөрдөн байцаагчдын мэдээлэлд үндэслэн "AP" агентлаг мэдээлжээ. Тус агентлаг Пакистаны холбогдох албаныханд хэчнээн охид, эмэгтэйчүүд хүний наймааны золиос болсон талаар хангалттай мэдээлэл байдаг ч дорвитой арга хэмжээ авдаггүйг Исламабад Бээжинтэй харилцаагаа сэвтүүлэхээс эмээж буйтай холбон тайлбарлаж байна. Файсалабад хотын шүүхээс хүний наймааны хэрэгт холбогдсон 31 хятад иргэнийг өнгөрсөн аравдугаар сард цагаатгасан. Учир нь, хэн ч тэднийг гэрчлэхийг хүсээгүй байна. Гэрчүүд мөнгө авсан эсвэл дарамт, шахалтад өртсөн байж магадгүй хэмээн мөрдөгчид үзэж байгаа юм. Тус улсын холбооны мөрдөх товчооны мэдээлснээр хятадын гэмт хэрэгтнүүд пакистан эмэгтэйчүүдтэй гэр бүл болсныхоо дараа дамлан худалдах, хүний наймааны хохирогч болгох тохиолдол олон байдаг аж. Гэмт этгээдүүд нэг эмэгтэйг дунджаар 12-25 мянган ам.доллароор зардаг бөгөөд үүнээс тодорхой хувийг гэр бүлийнхэнд нь төлдөг байна. Харин хүний эрхийн байгууллагын мэдээлж байгаагаар, жилдээ хамгийн багадаа 700 гаруй пакистан эмэгтэй хятад хүнтэй гэрлэдэг гэнэ. Хүний наймааны золиос болсон охидыг хятадаас эргүүлэн авчрахад тусладаг христийн шашинтны "Салем ик бал" байгууллага хүний наймаатай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг холбооны мөрдөх товчоо болон дээр ард түмнийхээ дунд аз жаргалтай гэр бүл бий болгохыг дэмжиж байгаа. Харин хуулиас гадуур хэрэг үйлдэж буй хүмүүст зохих арга хэмжээг нь авна" хэмээн мэдэгдсэн байна. БНХАУ- ын гэрлэх насны эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээсээ 34 орчим саяар илүү байдаг. Энэ нь тус улсын 35 жилийн турш баримталсан "Нэг хүүхэд" бодлогын үр дүн юм. Тиймээс тус улсын эрчүүд дан ганц Пакистан ч биш азийн ядуу буурай улс орнууд, тухайлбал мьянмар, Вьетнам, камбожоос эхнэр худалдаж авах сонирхолтой байдаг.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18