​Хойд Солонгос АНУ-д зул сарын бэлэг бэлджээ

О.Шүрэнцэцэг
2019/12/05

Хойд Солонгос нь зул сарын баяр болох гэж байгааг тохиолдуулан АНУ-д өгөх бэлэг бэлдсэн тухай тус улсын ГХЯ-ы нэгдүгээр орлогч РиТхэ Сон мэдэгдсэнийг CNN агентлаг уламжилсан байна.

АНУ-д удирдлагуудын их ярьж, сурталчлаад байгаа Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох тухай харилцан яриа нь үнэн хэрэг дээрээ Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн зорилгоор ашиглахын тулд Хойд Солонгосын бодит үр дүнгүй ярианд татан оруулах "тэнэг ов мэх" гэж Хойд Солонгосын Гадаад хэргийн сайдын нэгдүгээр орлогч мэдэгдсэн аж. Тэрээр "Зул сараар Хойд Солонгосоос ямар бэлэг авах нь дан ганц АНУ-ын мэдэх хэрэг" гээд Вашингтон ба Пеньяны хооронд явагдаж байгаа хэлэлцээний үр дүн нь бэлгийн агуулгыг тодорхойлно гэжээ.

АНУ-ын Хойд Солонгосын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч СтивенБигел нь Америкийн удирдлага Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс татгалзуулах талаар хэлэлцээгээ үргэлжлүүлэх бодолтой байгаа тухай мэдэгдэж байсан юм. 2017 онд Хойд Солонгос нь тив алгасан нисэх чадвартай анхны баллистик пуужингаа хөөргөхдөө АНУ-д бэлэг барьж байна гэж мэдэгдэн ихээхэн дуулиан тарьж байсан юм. Өөрөөр хэлбэл Америкийн далайн эргийн хотуудад цөмийн цохилт өгөх боломжтой баллистик пуужинтай улс болсноо зарлаж байсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18