Шүүгч асан С.Төмөрбатыг АТГ-ынхан АНУ-аас авчирна

Н.Мижидмаа
2019/12/04

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр саатуулагдаад байсан гавьяат хуульч Б цагдан хорих байранд амиа алдсан. Уг хэрэгтэй холбоотой хэд хэдэн шүүгч шалгагдаж байгаагийн дотор түүний хүү Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбат байсан юм. Тодруулбал, Салхитын ордын хэрэг болон хөрөнгөө нуусан гэх үндэслэл тогтоогдсон 17 шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн Ерөнхийлөгчийн зарлигт С.Төмөрбатын нэр бий. Тэрээр Ерөнхийлөгчийн зарлиг гарсан өдөр буюу 2019 оны зургадугаар сарын 27-ны орой Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор хил давсан. Үүнээс долоо хоногийн дараа АНУ-ын хил дээр их хэмжээний валют авч яваад саатуулагдлаа гэсэн мэдээлэл цацагдсан. Түүнээс хойш таван сар өнгөрч буй.

Харин саяхнаас шүүгч асан С.Төмөрбатыг хэзээ Монголд авчрах вэ гэдэг асуудал босч ирлээ. Гадаад харилцааны яам энэ тал дээр тодорхой зүйл хэлж чадахгүй байгаа юм. Тус яамны эх сурвалж "… С.Төмөрбат АНУ-д саатуулагдсан тухай мэдээлэл тодорхойгүй байгаа. Учир нь АНУ-ын хуулиар гэмт хэрэгт холбогдсон иргэн болон түүний ар гэрийнхэн хүсэлт гаргасан тохиолдолд мэдээллийг нууцалдаг. Гэхдээ С.Төмөрбат энэ хуулийн дагуу нууцлагдаж байгаа гэсэн үг биш. Үүнийг бид мэдэх ч боломжгүй" гэсэн "дипломат" тайлбар өгсөн байна.

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 11 улстай ялтан шилжүүлэх гэрээтэй. Харин АНУ-тай ялтан солилцох гэрээ байдаггүй байна. Энэ асуудал одоо л ид яригдаж байгаа гэхэд болно. 2019 оны есдүгээр сарын 11-ний Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр тогтсон. Энэ конвенцид нэгдсэнээр тус байгууллагын гишүүн болон гишүүн бус АНУ, Канад, Бразил, Мексик зэрэг нийт 21 улстай конвенцид тусгагдсан харилцааг үүсгэх боломж бүрдэх юм байна.

Тиймээс шүүгч асан С.Төмөрбатыг шилжүүлэн авах ажлыг АТГ гардан хариуцан ажиллаж байна. АТГ-ынхан С.Төмөрбатыг АНУ-ын хил дээр саатуулагдсанаас хойш шилжүүлэн авахаар ажиллаж байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, С.Төмөрбатыг авчрахаар хоёр улсын харилцаан дахь өөр бусад "арга"-аар буюу шилжүүлэн авах нөхцөл, мэдээлэл, хүсэлт гаргах, хүсэлтэд тавигдах шаардлага, АНУ-аас шилжүүлэхдээ гуравдагч улсаар дамжин өнгөрүүлэх эсэхийг судлах зэргээр нэлээд цаг хугацаа орсон ажлууд шат дараалан явагдаж байгаа ажээ. Уг ажил нь дуусч байгаа бөгөөд удахгүй түүнийг Монголд авчрах юм байна. Харин хэзээ авчрахыг эх сурвалж нууцалж байгаа юм. Юутай ч энэ нь АНУ-аас гэмт хэрэгт холбогдсон этгээд буюу "ялтан" шилжүүлэн авч байгаа анхны тохиолдол болох юм.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 18 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 18 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 19 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 19 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 20 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 20 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 20 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 21 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27