Airbus концерн аж үйлдвэрлэлийн тагнуул хийсэн 16 ажилтнаа халжээ

Н.Мижидмаа
2019/12/04

Европын нисэх онгоц үйлдвэрлэлийн "Airbus" концерн нь 16 ажилтнаа аж үйлдвэрлэлийн тагнуулын ажиллагаа хийсэн хэрэгт сэжиглэсэн 16 ажилтнаа халсан тухайгаа албан ёсоор мэдэгджээ. Гэхдээ ажилтнууд нь аль компани эсвэл улсын талд ажиллаж, ямар төрлийн мэдээллийг хулгайлан дамжуулж байсан талаар тодруулга өгөөгүй байна. "Defense-aerospace.com" сайтын мэдээлж байгаагаар энэхүү хэрэгтэй холбоотойгоор Германы хууль сахиулах албадтай нягт хамтран ажиллаж байгаа гэдгээ бас мэдэгдсэн байна.

"Airbus" компанийн зарим ажилтныг Германы зэвсэгт хүчинтэй холбоотой хоёр төсөл дээр гуравдагч этгээдийн талд тагнуулын ажиллагаа хийсэн хэргээр Германы прокурорууд шалгаж байгаа тухай тус компани дах эх сурвалжууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өнгөрсөн есдүгээр сард мэдээлж байсан. Тухайн үед Германы мэдээллийн хэрэгслүүд нь "Airbus" компани зарим ажилтан нэвтрэх эрхгүй мэдээлэл агуулсан бичиг баримтыг тээж явсныг илрүүлсэн гэж мэдэгдэж байсан.

Эдгээр ажилтнууд нь "Airbus" компанийн кибер аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Program Line Communications", "Intelligence and Security" гэдэг Мюнхен хот дахь хоёр салбар компаниудад нь ажилладаг байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18