Б.Амархүү, Д.Гантулга, Ц.Сандуй, А.Ганбаатар нар нэг хорих ангид хоригдож байна

Н.Мижидмаа
2019/12/03

Дуучин Б.Амархүү, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, "Шинэ Монгол Хаад" группийн ерөнхийлөгч А.Ганбаатар нар "нэг хорих ангид" буюу "цагдан хорих 461 дүгээр анги"-д хоригдож байна. Учир нь тэд бүгд давж заалдах хүсэлтээ гаргасан учраас хорих 461 дүгээр ангид хоригдсон хэвээр байгаа юм.

Тэдний хэргийг эргэн сануулахад дуучин Б.Амархүү нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, гэртээ болон автомашиндаа хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон тул хоёр жилийн хорих ял ногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, "Шинэ Монгол Хаад" группийн ерөнхийлөгч А.Ганбаатар нарт холбогдох 60 тэрбумын хэрэгт саяхан шүүхээс шийдвэр гаргасан билээ. Тодруулбал "2002, 2005 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг тус бүр дөрвөн жилийн хорих ялаар шийтгэсэн.

Харин УИХ-ын гишүүн Д.Гантулга нь 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч "хүчингийн" хэрэгт холбогдон 2018 оны зургаадугаар сард өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзаж, албан ёсоор хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдсэн. Үүнээс хойш тэрбээр дахин нэг хүчингийн хэрэгт холбогдсон юм. Түүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "хүчиндэх" гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн билээ. Шүүх хуралдаанаар, түүнд холбогдох дээрх төрлийн хоёр хэргийг хэлэлцсэн бөгөөд, эхний хэрэгт нь нэг жил дөрвөн сар, хоёр дахь хэрэгт нь найман сарын хорих ял шийтгэхээр шийдвэрлэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18