​Путин СиЖинпин хоёр ''Сибирийн хүч''-ийг нээлээ

О.Шүрэнцэцэг
2019/12/03

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын Тэргүүлэгч СиЖинпин нар Дорнод Сибирийн орд газраас олборлосон шатдаг хийг Оросын дотоодын зах зээлд тараах, БНХАУ руу экспортлох үүрэг бүхий "Сибирийн хүч" нэртэй дамжуулах хоолойг өчигдөр нээсэн байна.

Дамжуулах хоолойн ажлыг эхлүүлэхийн өмнө Путин үг хэлэхээ "Бид дамжуулах хоолойгоор Оросын шатдаг хийг Хятад руу нийлүүлж эхэлж байна. Энэ алхам нь Орос-Хятадын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргаж байгаа юм" гэсэн байна. СиЖинпин нь "Сибирийн хүч" дамжуулах хоолойн ашиглалтыг аюулгүй, найдвартай, экологийн шаарлагад нийцсэн байлгахыг уриалжээ.

Орос нь БНХАУ-тай 30 жилийн хугацаатай 400 тэрбум долларын шатдаг хий нийлүүлэх гэрээ байгуулсны дараагаар "Сибирийн хүч"-ийг барих ажил 2014 онд эхэлж байсан. Энэ хоолойгоор дамжуулан "Газпром" компани нь эхний үедээ жилийн 5 тэрбум шоо метр шатдаг хийг хятад руу нийлүүлэх бол яваандаа хүчин чадал нь нэмэгдсээр жилийн 38 тэрбум шоо метр болно. "Сибирийн хүч"-ийг арванхоёрдугаар сарын 20-нд ашиглалтад оруулна гэж төлөвлөж байсан ч ийнхүү хугацаанаас нь өмнө эхлүүлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18