​Японд Курилын арлуудыг эргүүлж өгөхийг шаардсан жагсаал болжээ

О.Шүрэнцэцэг
2019/12/02

Япончуудын "умард нутаг" гэж нэрлэдэг Өмнөд КурилынКунашир, Итуруп, Шикотан, Хабомаи арлуудыг эргүүлж өгөхийг ОХУ-аас шаардсан жагсаал Токио хотод болсон тухай "NHK" суваг мэдээлжээ. Жагсаалд оролцогчид нь эдгээр арлыг Японы мэдэлд эргүүлэн авах хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах тухайгаа мэдэгдсэн байна. Японд энэ дөрвөн арлыг эргүүлэн авахад зориулагдсан тусгай яам бий болгосон гэхээр умард нутгийн асуудал гэгчид маш чухал ач холбогдол өгч байгаа нь харагддаг. Токио хотноо арвахоёрдугаар сарын 1-нд болсон жагсаал ээр Окинава арал ба умард нутгийн хэрэг хариуцсан яамны сайд СэйитиЭто нь "Бид эдгээр арлын оршин суугчидтай харилцан ойлголцлоо бэхжүүлэх үүднээс солилцоо хийх цогц ажлыг явуулах болно" гэж мэдэгджээ.

Токио нь 1855 онд Оросын эзэнт гүрэн ба Японы эзэнт гүрний хооронд байгуулсан Худалдаа ба хил хязгаарын тухай бичиг гэдэг дээр үндэслэн Курилын арлуудыг өөрийн газар нутгийн хэсэг мэдэгдэн эргүүлж өгөхийг Зөвлөлтөөс шаардсаар ирсэн, дараа нь ОХУ-аас шаардсаар байгаа. 1956 онд Зөвлөлтийн удирдагч Хрущевын зөвшөөрсний дараа Москва Токио хоёр нь Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан байдаг. Энэ тунхаглал ёсоор Японыг Зөвлөлттэй энхийн гэрээ байгуулахыг зөвшөөрсөн тохиолдолд маргаантай арлуудын хоёрыг буцаан олгох боломжийг авч үзэж болно гэсэн байдаг. Гэвч Япон нь дөрвөн арлыг бүгдийг нь буцаан өгөхийг шаардсан тул Энхийн гэрээ байгуулагдаагүй. Оросууд нь 1945 онд Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлөөр Зөвлөлт нь Курилын арлуудыг өөрийн мэдэлд авсан тул Японы милитаризмыг ялсан дайны үр дүнг дэлхийн нийт хүлээн зөвшөөрсөн хэвээр байсан цагт эдгээр арлуудыг буцаан олгох талаар ямар ч хэлэлцээ, яриа явуулахгүй гэсэн байр суурийг баримтлах болсон.

Японы Ерөнхий сайд АбэШинзо нь өнгөрсөн оны намар Сингапурт Оросын Ерөнхийлөгч Путинтэй уулзсаны дараагаар хоёр тал нь 1956 оны Хамтын тунхаглалын үндсэн дээр энхийн гэрээ байгуулах хэлэлцээг хурдасгахаар тохиролцлоо гэж мэдэгдэж байсан. Өөрөөр хэлбэл ядаж хоёр арлаа буцаан авах талаар яриаг үргэлжлүүлэх боломж байна гэсэн юм байна. Гэвч АНУ нь дунд ба ойрын тусгалтай пуужинг хориглох гэрээнээс гарч, Азид пуужингаа байршуулах талаар мэдэгдсэнээс хойш Оросын тал нь Япон ба Америкийн цэргийн хамтын ажиллагаатай холбоотойгоор арлуудыг буцаах талаар ихээхэн болгоомжлох болсон.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18