​Украйн прокурор гэдэг үг доромжлол болж хувирчээ

О.Шүрэнцэцэг
2019/12/02

Украйны нийгэмд прокурорын газрын ажилтнуудын талаар хамгийн таагүй, сөрөг ойлголт төсөөлөл бүрэлдээд удаж байгаа талаар тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский ярьсан байна. Тэрээр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болсон Украйны прокурорын албаны ажилтнуудын баярын арга хэмжээнд оролцон үг хэлэхдээ "Эдгээр жилүүдэд харамсалтай нь "прокурор" гэдэг үг Украйнд сөрөг, зүйд үл нийцэх доромжлолын утгатай болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. "Прокурор" гэсэн үгийг жирийн иргэд сонсохоор хууль ёс, шударга байдлын тухай төсөөлөл үүсэхгүй харин үнэтэй машин, хувийн орд харш, усан онгоц, үнэт эдлэл санаанд нь ордог болжээ" гэсэн байна.

Үүнээс үүдээд шинээр томилогдсон Украйны Ерөнхий прокурор Руслан Рябошапка болон түүний багийн өмнө энэ байдлыг өөрчлөх стратегийн чухал зорилт бий болоод байгаа Ерөнхийлөгч Зеленский онцолжээ. Мөн тэрээр "Нэн тэргүүнд анхаарах дараагийн зүйл бол авлигын гэмт хэрэг. Авлигач болгон нэр хүндээ ба ажилладаг салбараас үл хамаараад хариуцлага хүлээх ёстой. Миний бие Украйны Ерөнхийлөгчийн хувьд энэ амаргүй тэмцэлд та нарын холбоотон байх болно. Цаашдаа прокурорууд 5, 10, 15, 20, 50 гэсэн тоо дурдагдсан өдөр тутмын дуулиант мэдээнд нэр нь гарч байгаасай, гэхдээ эдгээр тоо нь авлигын хэмжээ бус харин та нарын мэргэжлийн өндөр түвшний ажлын ачаар гэмт хэрэгтнүүд, авлигачдын авсан ялын жилүүдийн тоо байх болтугай" гэжээ.

Энэ оны есдүгээр сард Зеленский нь Украйны прокурорын албыг өөрчлөх тухай хуульд гарын үсэг зурсан. Шинэ хуулийн дагуу хийгдэх өөрчлөлт нь өмнөх Ерөнхийлөгчдийн үед хийгдэж байснаас эрс ялгаатай болно гэж амласан. Хуулийн дагуу прокурорын албыг хамгийн өндөр дээд түвшнээс буюу Прокурорын ерөнхий албанаас эхлэн өөрчилж байгаад ялгаа нь оршиж байгаа юм байна. Прокурорын ерөнхий газрыг Ерөнхий прокурорын офис болгон өөрчилж, энэ удирдах албаны бүх ажилтнууд хоёр гурван шатлалтай аттестатчлал шалгалт өгч, шударга журамтай гэдгээ нотолсны дараа ажилдаа жинхлэгдэнэ. Ингэж хамгийн дээд шатны удирдах албыг шинэчлэн цэвэрлэсний дараа мужийн прокурорын албадыг цэвэрлэж, тэндээсээ тойргийн прокурорын албадын цэвэрлэх гэх мэтээр дээрээс доош чигтэй явах юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18