Оросын цэргийнхэн тив алгасагч пуужин харван туршжээ

Н.Мижидмаа
2019/11/29

Оросын цэргийнхэн Астрахан муж дах Капустин Яр хээрийн сургуулийн талбараас тив алгасагч "Тополь" баллистик пуужинг харван туршсан тухай ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Оросын КапустинЯраас харвасан "Тополь" пуужин нь Казахстан улсын нутаг дээрх Сары-Шаган сургуулийн талбар дээр бай амжилттай оносон гэж байна. Энэ хоёр талбарын хооронд 2200 км-ийн зайтай байдаг аж.

Энэхүү сургуулийн харвалт нь баллистик пуужингийн байлдааны бэлэн байдлыг шалгах үүднээс гүйцэтгэсэн. Үүний өмнө зургаадугаар сард "Тополь" пуужинг Сары-Шаган талбар руу харван туршиж байсан. ОХУ нь цаашдаа баллистик пуужингийн сургалтын харвалтын тоог цөөрүүлэх шийдвэр гаргасан гэж байна. Иймд дараагийн жилүүдэд Стратегийн зориулалттай пуужин цэргийн бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангах ба ашиглалтын хугацааг нь сунгасан пуужингийн бүх системүүд хэвийн ажиллаж байгааг шалгах үүднээс л цөөн тооны пуужин харваж турших аж.

Стратегийн пуужингийн "Тополь" РТ-2ПМ цогцолборын гурван шатлалт хатуу түлшээр ажилладаг пуужинг 1988 онд зэвсэглэлд авч байжээ. 45 тонн гарааны жинтэй баллистик пуужин нь 1 гаруй жинтэй цэнэгт хошууг 11 мянган км хүртэлх зайнд хүргэх чадвартай. Ийм пуужингийн стандарт цөмийн хошуу нь 550 килотонны хүчин чадалтай байдаг. Туршилтын харвалтын үнэ ойролцоогоор 11 тэрбум рубль.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18