Конгод зэвсэгт дээрэмчид Эбола вирусийн эсрэг хоёр лабораторийг устгажээ

Н.Мижидмаа
2019/11/29

Бүгд найрамдах Конго улсад "Май -Май" бүлэглэлийн зэвсэгт дээрэмчид Эболавирусын эсрэг үйл ажиллагаа явуулдаг хоёр төвийн устган хоёр ажилтны амийг хөнөөж, гурван ажилтныг хүн шархдуулсан тухай "Reuters" агентлаг мэдээлж байна. КонгогийнЭбола вирустэй тэмцэх үндэсний албаны тэргүүн Жан-ЖакМуембе нь энэ талаар "Бидэнд байгаа мэдээгээр Май-Май бүлэглэлийнхэн дайралт явуулсан байна. Энэ бол Эболавирусын үүсгэдэг өвчний эсрэг явуулж байгаа бидний тэмцэлд ноцтой хохирол учруулсан хэрэг" гэжээ.

Конго улсын зэвсэгт хүчин аравдугаар сарын сүүлээс дээрмийн бүлэглэлүүдийг илрүүлэн устгах ажиллагаа явуулж байгаа юм. "Ардчилсан хүчнүүдийн эвсэл", орон нутгийн өөрийгөө хамгаалах хүч гэгддэг "Май-Май" бүлэглэлийн эсрэг энэхүү ажиллагааг Уганда ба Руанда улсуудтай хил алгадаг Хойд Киву мужид болж байгаа аж. Алан хядах үйл ажиллагаа явуулдаг бүлэглэлүүд армийн урагшлах хөдөлгөөнд аль болох саад учруулах үүднээс ажиллагаа явагдаж байгаа бүс нутагт удаа дараалан алан хядах ажиллагаа, дайралт хийх амаар эмх замбараагүй байдал бий болгохыг хичээж байгаа нь энэ аж.

Сүүлийн өдрүүдэд байдал эрс хурцадсантай холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ба НҮБ-ын Хүүхдийн сан тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ажилтнуудаа аюулгүй газар руу нүүлгэж эхэлсэн байна. Ингэснээр Конгогийн энэ хэсэгт Эбола вирусийн эсрэг вакцинжуулах ажиллагаа улам хумигдаж байгаа аж.

Эбола вирусээр үүсгэсэн өвчин нь яаралтай эмчилгээ хийлгээгүй тохиолдолд 6-15 хоногийн дотор дотуур цус алдалт, гүйлгэлт үүсгэн үхэлд хүргэдэг аюултай. Өвчилсөн хүмүүсийн 50-90 хувь нь нас бардаг. Вакцинжуулалтад хамрагдсан тохиолдолд аюулт өвчнөөс сэргийлэх боломжтой болдог.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18