Украйны хамгийн том дулааны цахилгаан станцууд ажлаа түр зогсоожээ

Н.Мижидмаа
2019/11/29

Украйндаа хамгийн томд тооцогддог Бурштыний ба Приднеприйн дулааны цахилгаан станцууд ОХУ ба Беларусаас цахилгаан импортлохоо зогсоохыг шаардан ажлаа түр зогсоосон тухай "Вести.Экономика" сайт мэдээлсэн байна. Энэ оны есдүгээр сард Украйны Засгийн газар нь цахилгааны үнийн өсөлтийг зогсоох зорилгоор Беларус ба ОХУ-аас гэрээ байгуулан цахилгаан эрчим хүч импортлохыг зөвшөөрсөн юм. Гэтэл үүнээс болоод Украйны дулааны цахилгааны станцууд ашиггүй ажиллахад хүрч байна гэж мэдэгдээд ийнхүү ажлаа түр зогсоосон байна. Дулааны цахилгаан станцуудыг буцааж ажиллуулахын тулд ОХУ, Беларус улсуудаас цахилгаан импортлохоо зогсоохыг тус станцуудыг эзэд шаарджээ.

Үүнээс өмнө Украйны түлш-эрчим хүчний цогцолборын ажил олгогч компаниудын холбоо мөн л ОХУ ба Беларусаас цахилгаан импортлохоо зогсоохыг уриалсан. Энэ хоёр улсаас хямд үнэтэй цахилгаан авсан хэвээр байвал цаашдаа Украйны эрчим хүчний нүүрс олборлогч компаниудын 75 хувь нь хаагдахаас өөр аргагүй болно гэж мэдэгдэж байжээ.

Гэвч Украйны парламентын эрчим хүчний асуудал хариуцсан хороо нь эрчим хүчний салбарын энэ мэт үйлдлийг үнэ нэмэхээр авч байгаа сүрдүүлэг төдий гэж үзэж байгаа юм байна. Цахилгаан үйлдвэрлэгч хувийн компаниуд нь ажиллагаагаа зогсоохоор сүрдүүлэх замаар цахилгаан үйлдвэрлэх тарифыг нэмэгдүүлэхийг хүсэж байгаа гэж парламентад үзэж байгаа юм байна.

Ажлаа түр зогсоосон Бурштыний дулааны цахилгаан станц нь 2300 МВт-ын хүчин чадалтай, Приднеприйн Дулааны цахилгаан станц нь 1765 МВт-ын хүчин чадалтай бөгөөд хоёул Украйны тэрбумтан РинамтАхмедовын холдингийн бүрэлдэхүүнд багтдаг аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18