Н.Номтойбаярыг Г.Батхүү агсны хэрэгт худал мэдүүлэг өгсөн гэдгээр буруутгаж яллагдагчаар татаж магадгүй

Н.Мижидмаа
2019/11/29

УИХ-ын дэд дарга асан, АН-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Батхүү нь төрийн ордонд учир битүүлгээр амиа алдаад хагас жил орчим болж байна. Тухайн өдөр төрийн ордонд байсан 200 гаруй хүнээс тус хэргийн талаар гэрчийн мэдүүлэг авсан юм. Г.Батхүү агсан нь нас барахынхаа өмнө нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын өрөөгөөр орсон баримт хөдлөшгүй. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ч үүнийг үгүйсгэдэггүй юм. Талийгаач Г.Батхүүгийн ар гэрийнхэн нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг буруутгаж хардаж байгаа бололтой юм. Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь уг хэрэгт гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн гэдгээ тайлбарлав. Г.Батхүү агсны амиа алдсан хэргийг Улсын мөрдөн байцаах газар шалгаж байгаа. 2019 оны аравдугаар сарын 31-нд тус газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга П.Эрдэнэбилэг нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай уулзжээ. Ингэхдээ УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг "Г.Батхүү агсныг согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэж худал мэдүүлэг өгсөн, тиймээс эрүүгийн хуулийн 21.2 -т заасан үндэслэлээр Прокурорын байгууллагаас таныг сэжигтнээр татаж магадгүй" гэжээ. Тэрбээр талийгаачийн амиа алдсан өдрийн хоёр хоногийн дараагаас буюу 2019 оны тавдугаар сарын 19, 30 -нд, зургаадугаар сарын 18-нд ингээд нийтдээ гурван удаа гэрчийн мэдүүлэг өгчээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн твиттер хуудсандаа өчигдөр орой жиргэлээ.

Г.Батхүү агсны амиа алдсан өдөр төрийн ордон хөл хөдөлгөөн ихтэй байсан. Тухайн үед хүмүүс хоорондоо чанга дуугарч, юм унах чимээ гарсан тухай гэрчүүд мэдүүлэг өгсөн байдаг. Мөн тэр өдөр УИХ-ын гишүүд төрийн ордны өрөө дамжин архидаж, МАН-ын бүлгийн хурал ч хэрүүл маргаантай өрнөжээ. Талийгаачийн баруун нүд нь хөхөрсөн байдалтай байсан тухай эх сурвалжууд хэлдэг. 2019 оны зургаадугаар сард гаргасан шүүх шинжилгээний дүнгээр талийгаач нь тархины цус харвалтын улмаас өндрөөс унаж амиа алдсан гэжээ. Харин энэхүү дүгнэлттэй ар гэрийнхэн нь санал нийлэхгүй, олон улсын байгууллагад хандсан гэх мэдээлэл бий. Шүүх эмнэлгийн хоёр дахь шинжилгээний хариуг 11-р сарын 8-нд гаргасан бөгөөд мөн л өмнөхтэй ижил дүгнэлт гарчээ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувь эзэмшдэг "МАК", талийгаач Г.Батхүү агсны "АПУ" компанийн хооронд ямар нэгэн бизнесийн харилцаа байдаггүй бөгөөд маргаан ч байхгүй аж. Ямартаа ч Г.Батхүү агсны амиа алдсан хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч байгаа юм байна.

Тухайн үед УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хийсэн хэвлэлийн хурлыг хүргэе.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18