​Б.Оюунсанаа: ''Эко бүтээгдэхүүн 2019'' үзэсгэлэнд нөхөрлөлүүд маань бүрэн сийлбэртэй гэрээс эхлээд жижиг түлхүүрийн оосор хүртэлх бүтээгдэхүүнээ дэлгэнэ

Өнөрцэцэг
2019/11/28

БОАЖЯ, Нөхөрлөлүүдийн үндэсний холбоо хамтран "Экологид ээлтэй бүтээгдэхүүн 2019" үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаатай ярилцлаа.

-Дэлхий нийтээрээ химийн найрлагагүй экологид ээлтэй бүтээгдэхүүний эрэлд гараад байгаа энэ үед танай яамнаас ойн нөхөрлөлүүдийн хийсэн эко бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болж байгаа юм байна. Үзэсгэлэн худалдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Нутгийн иргэд сайн дураараа нөхөрлөлийн зохион байгуулалтад орсноор тодорхой бүс нутгуудад ой, хээрийн түймрийн тоо, хэмжээ, байгалийн эсрэг гэмт хэргийн тоо буурч, "эзэнтэй" болж байгаагаараа онцлог. Иргэд, нөхөрлөлүүд маань орон нутагтаа эмийн ургамал, хадлан тэжээл, самар, жимс түүх давуу эрхтэйгээс гадна бусад байгалийн баялгыг ашиглах өргөн боломжтой. Тухайн ойн сан, байгалийн нөөцөд менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар нөхөрлөлийн гишүүдийн оролцоотойгоор хийлгүүлж, түүний дагуу зохих үр шимийг хамтдаа хүртэх өргөн боломжтой болсон.

Энэ оны 11 дүгээр сарын 29-30, 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд "Мишээл" экспо дээр нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор "Экологид ээлтэй бүтээгдэхүүн" уриан дор үзэсгэлэн худалдааг Нөхөрлөлүүдийнүндэсний холбоотой хамтран зохион байгуулж байна. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд ялангуяа ой бүхий аймгуудад, мөн бэлчээр нутгийг хамгаалах бусад байгалийн хамтын менежментийн нөхөрлөлүүдийг чадавхижуулах, тэдэнд яаж бизнес төлөвлөгөөг хийх вэ, хамтраад байгалийн баялгийг удаан хугацаанд тогтвортойгоор хэрхэн ашиглах вэ зэрэг арга замуудыг зааж, чиглүүлсэн олон ажлууд хийсэн. Үзэсгэлэн, худалдааны бас нэг чухал зорилго нь бүтээгдэхүүнээ борлуулахаас гадна хамтраад бүтээгдэхүүн хийгээд сурчихсан нөхөрлөлүүдээс бусад нөхөрлөлүүд харилцан суралцах, туршлага судлах боломж бүрдэх юм.

-Гадаадын жуулчид ирэхэд дотооддоо үйлдвэрлэж байгаа экологид ээлтэй бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэж байгаа нь ховор харагдах юм. Үүнийг яамнаас ямар бодлогоор дэмжих вэ?

-Монгол улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх зорилтууд тавин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, энэ ажлын хүрээнд гадаадын олон жуулчид Монгол оронд ирнэ. Мөн аялал жуулчлалын маршрут, бүс нутгуудыг тодорхойлж, аялал жуулчлын бүтээгдэхүүний нэр, төрлийг үе, шаттайгаар нэмэгдүүлж байна. Үүнтэй холбоотойгоор Орон нутгийн иргэдэд ямар бололцоо байна, түүн дээр нь дэмжиж байна. Жишээлбэл, тодорхой аймгуудын нөхөрлөлүүдэд түлхүүрийн оосор, ханын цаг, ширээ, сандал зэрэг модны ур, өвөрмөц тогтоцыг ашиглан бэлэг, дурсгалын энгийн зүйлсээс авахуулаад гэр, албан байгууллагыг нарийн хийцтэй модон эдлэлээр тохижуулж болох бүтээгдэхүүнийг хийх цахилгаан багаж, бага оврын тоног төхөөрөмжийг нийлүүлэн, жишиг байдлаар ажиллуулж байна. Өсөн нэмэгдэж байгаа дотоод, гадаадын жуулчдад тухайн орон нутгийн иргэд, нөхөрлөлүүд бага гэлтгүй цэвэр хийц бүхий бүтээгдэхүүнээ 1, 2 долларын үнэтэйгээр 500, 1000 ширхэгийг борлуулчихад л нэлээд орлого олох бололцоо бий. Тухайн орон нутгийнхаа онцлогийг шингээсэн, жуулчид аваад явчихаар авсаархан, энгийн зүйлийг нөхөрлөлүүд маань хийгээд эхэлчихсэн. Үзэсгэлэн худалдаанд сийлбэртэй гэрээс эхлээд жижиг түлхүүрийн оосор хүртэл борлуулна. Иргэд та бүхнийг 11 дүгээр сарын 29-30, 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд "Мишээл" экспод зохион байгуулах нөхөрлөлүүдийн "Экологид ээлтэй бүтээгдэхүүн"-ий үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирэхийг урьж байна. 250 орчим нөхөрлөлийн гишүүд хүрэлцэн ирж, мод болон эсгий бүтээгдэхүүнээ борлуулах юм.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улсад 1600 ойн нөхөрлөл байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн. Нөхөрлөлүүд өнөөдрийн байдлаар ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Иргэдийн хувьд нөхөрлөлийн гишүүн болсноор ямар ач тусыг хувийн амьдралд олж авч байгаа вэ?

-1600 гаруй нөхөрлөл маань байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл гэсэн ерөнхий нэр дээр явдаг. Үүнээс 1330 орчим нь ойн санд үйл ажиллагаа явуулж байгаа "ойн нөхөрлөл" байдаг. Нөхөрлөлүүд бий болсноор байгаль хамгаалах үйлсэд маш үнэтэй хувь нэмэр оруулж байна. Өргөн уудам нутагтай Монгол орны хувьд байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагчид алс хязгаар нутгийн гүнд хүрч ажиллахад амаргүй байдаг. Нутгийн иргэд сайн дураараа нөхөрлөлийн зохион байгуулалтанд орсноор тодорхой бүс нутгуудад ой, хээрийн түймрийн тоо, хэмжээ, байгалийн эсрэг гэмт хэргийн тоо буурч, "эзэнтэй" болж байгаагаараа онцлог. Иргэд, нөхөрлөлүүд маань ямар үр ашиг, шимийг хүртэх вэ гэхээророн нутагтаа эмийн ургамал, хадлан тэжээл, самар, жимсийг түүх давуу эрхтэйгээс гадна бусад байгалийн баялгыг ашиглах өргөн боломж нь бүрдэж байгаа юм. Тухайн ойн сан, байгалийн нөөцөд менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар нөхөрлөлийн гишүүдийн оролцоотойгоор хийлгүүлж, түүний дагуу зохих үр шимийг хамтдаа хүртэх өргөн боломж бий болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна 46 минутын өмнө
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ 1 цагийн өмнө
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ 2 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо 4 цагийн өмнө
Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно 4 цагийн өмнө
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө Өчигдөр
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? Өчигдөр
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно Өчигдөр
Зарим нутгаар цас орно Өчигдөр
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 2026/10/23
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 2026/10/23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 2026/10/23
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 2026/10/23
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 2026/10/23
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 2026/10/23
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна 2026/10/23
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ 2026/10/23
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 2026/10/22